Гэрээс нь 7,3 тэрбум төгрөг олдсон С.Батдөл энэ долоо хоногт суллагдах уу
2023-02-06

Шинэ оны босгон дээр олон нийтийн бухимдлыг төрүүлж, шүүмжлэл дагуулсан асуудал бол УБТЗ-ын хурган даргын гэр, албан байгууллагаас их хэмжээний валют, үл хөдлөхийн гэрчилгээ олдсон үйл явдал байв. 

 

 

Сануулахад, УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийн гэрт Эрүүгийн цагдаагийн албанаас нэгжлэг хийж, хахуулийн байж болзошгүй 7,3 тэрбум төгрөгийг илрүүлсэн. Улмаар түүнийг нэг сарын хугацаатай цагдан хорьсон байгаа билээ. 

 

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ долоо хоногт буюу энэ сарын 9-ны өдөр дуусах юм. Тиймээс прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих шаардлагатай гэж үзвэл саналаа шүүх хүргүүлж, шүүх уг саналыг хэлэлцэнэ. Харин үргэлжүүлэн хорих шаардлагатай гэж үзэхгүй бол тэрбээр энэ долоо хоногт суллагдана. 

Shuud.mn
Сонин хачин
Суллавал ард түмэн дахин тэмцэнэ шүүүүү
2023-02-06
Huu mini tsaad ezdiig ni yag uneneer helchej bolohgui baina uu?! Medeej ene ih mungu bugdeeree chiniih bish gedeg ni todojhoi sh dee. Iim ih mungu tsugluulsniih ni tuluu ezen boloh birduud ni heden yu uguhuur amalsan baih. Ner muruu tsever bailgah ni mash chuhal. Daa yalanguyaa zaluu hund mungnuus iluu chuhal shuu.
2023-02-06
!!!!:
Ene novshiin zaad ezdiig olj heluulj arga hemjee avch baij daraagiin asuudal yarigdana shuu !!!!
2023-02-06