Туркэд хамгийн дээд зэргийн түгшүүр зарлажээ
2023-02-06

Турк улсын хэд хэдэн бүс нутагт хүчтэй газар хөдлөсний улмаас тус улсад хамгийн дээд зэргийн түгшүүр зарлажээ. Энэ талаар Туркийн Дотоод хэргийн сайд Сулейман Сойлу мэдэгдсэнийг Ройтерс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, даваа гарагийн өглөө 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт Кахраманмарашт болсон бөгөөд голомт нь Пазарчикд байсан аж. Улмаар газар хөдлөлт Малатья, Газиантеп зэрэг олон хотод мэдрэгдэж, газар хөдлөлтийн дараах чичирхийлэлтүүд үргэлжилсээр байгаа талаар Туркийн хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Газар хөдлөлтийн улмаас Газиантеп хотод нэг орон сууц нуржээ. Түүнчлэн Шанлыурф мужид ч хэд хэдэн байшин эвдэрсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин