Грэмми шагналын түүхэн дэх хамгийн их шагнал хүртсэн хүнээр Бейонсе тодорлоо
2023-02-06

Америкийн дуучин Бейонсе Грэммигийн 32 шагналыг хүртсэнээр энэ наадмын түүхэнд хамгийн их шагнал хүртсэн хүн боллоо. Өмнө нь энэ дээд амжилтыг найруулагч агсан Георг Шолти тогтоож байсан бөгөөд тэрбээр Грэммигээс 31 шагнал авч байжээ. 

 

CNN агентлагийн мэдээлснээр, Бейонсе энэ удаагийн Грэмми наадмын урьдчилсан шоуны үеэр Break My Soul дуугаараа "Шилдэг бүжиг/электрон бичлэг" төрөлд,  Plastic Off the Sofa дуугаараа "Шилдэг R&B дуучин" төрөлд шагнал хүртсэн байна.  Харин үндсэн ёслолын арга хэмжээний үеэр "Шилдэг бүжиг/электрон хөгжмийн цомог, "R&B хэв маягийн шилдэг дуу" нэр төрөлд тус тус шагнал хүртжээ.

 

Даваа гарагт Лос-Анжелест болж буй Грэмми наадмын 65 дахь удаагийн шагнал гардуулах ёслолд өөрийнх нь нэрийг зарлах үезд Бейонсе хожимдож ирсэн гэнэ. Хөтлөгч Бейонсе ирээгүй байгааг тайлбарлахдаа замын бөглөөтэй холбон хошигножээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин