Х.Батсуурь: ЭТТ-г 100 хувь ард түмний өмч болгож байж хулгай зогсоно
2023-02-06

 

Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж буй иргэдийн төлөөлөл Эрдэнэс Тавантолгой-г 100 хувь ард түмний өмч болгох талаар мэдээлэл хийлээ. 

 


Эдийн засагч Х.Батсуурь : 


Бид нүүрсний хулгайн гэмт этгээдүүдийн нэрийг зарла гэх үндэслэлтэйгээр Сүхбаатарын талбайд жагсаад аль хэдийн хоёр сарын хугацаа өнгөрсөн байна. 


ЭТТ-н хулгайгаас үүдэлтэйгээр жагсаал цуглаан үүссэн. Хулгайг зогсоохын тулд ЭТТ ард түмний өмч гэсэн дүгнэлтэд хүрсэн. Иймээс өмчийг нь ард түмэнд нь өгөх ёстой юм. Бид  2022 оны 12 дугаар сарын байдлаар ЭТТ ногдол ашгийн талаар тооцоолол хийсэн.  Нийт 15 тэрбум хувьцааг ЭТТ дээр зарласан байна. 

 

Нийт зарласан хувьцааны 80 хувь буюу 15 тэрбум төгрөг эзэнтэй болчихсон. Харин 20 хувь буюу 3 тэрбум нь хэн нэгний эзэмшил бус байна. 



Сүүлийн 13 жилийн турш явж ирсэн асуудал нь нийтдээ энэ бүх 15 тэрбум төгрөгийн хувьцааг бүгдийн гаргачихсан юм шиг, бүгд эзэнтэй болчихсон юм шиг тооцож ирсэн. Энэ бол буруу юм. 15 тэрбумын 12 тэрбумыг гаргачихсан буюу эзэнжүүлчихсэн байна. Үлдсэн 3 тэрбум хувьцаа нь тодорхой эзэнд очоогүй байгаа компанийн нөөцөд байгаа. Гаргасан 12 тэрбум хувьцаанд задаргаа хийвэл 486 ААН долоон тэрбум, Монгол Улсын нийт иргэн 2 тэрбум буюу 18.34 хувийн хувьцааг эзэмшиж байна. 

 

Мөн иргэдийн төлөөллөөс ЭТТ-н удирдлагыг улс төрөөс хараат бус болж, ногдол ашигийг цагаан сараас өмнө өгөх ёстой хэмээн шаардаж байна.  

Shuud.mn
Сонин хачин