Койн токен ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙ гэдгийг 30-40 удаа сануулсан
2023-02-06

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

 

 

Энэ үеэр СЗХ-оос "2021 онд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хуулийг баталсан байна. Хууль 2022 оны хоёрдугаар сараас үйлчилж эхэлсэн. Энэ хууль койн, токенийг зохицуулсан хууль биш. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийг бүртгэхтэй холбоотой. Энэ хуулиар валют арилжааны бус замаар олон нийтээс хувийнхаа дансаар олон нийтээс хөрөнгө татахыг зогсоосон. Зөвхөн СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч нь олон нийтээс хөрөнгө татах үйлчилгээ явуулж болохоор зохицуулсан. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль улс оронд койн токеныг зохицуулаагүй байна.

 

Энэ үүднээс койн токен санхүүгийн өндөр эрсдэлтэй гэдгийг СЗХ болон ЦЕГ удаа дараа сануулж байсан. 2021 оноос хойш нийтдээ 30-40 удаа КОЙН ТОКЕН өндөр эрсдэлтэй гэж сануулсан. 2021 оноос хойш олон нийтээс койн токен нэрийн дор олон нийтээс мөнгө татах ажиллагаа эрчимжсэн. Дэлхий дээр 22 мянга орчим койн бүртгэлтэй байна. Монголд хууль батлагдахаас өмнө 64 иргэн, хуулийн этгээд олон нийтээс койн татах ажиллагааг явуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар СЗХ-нд олон нийтээс хөрөнгө татсан 40 хуулийн этгээд бүртгэгдсэн" гэсэн мэдээллийг өглөө. 

 

Үүний дараа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар "Иргэдээс ирүүлж байгаа гомдол мэдээлэл болон цагдаагийн байгууллагаас илрүүлэн шалгаж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Блокчэйн технологи дээр үзлэг хийх, санхүүгийн шинжилгээ хийх гэх мэт маш их хугацаа зарцуулах ажил. Хэд хэдэн тохиолдол байна. Шүүхээр ороод шийдэгдсэн асуудал ч байна. Гадаад улсын бирж рүү алдсан байсан кривтовалютыг тухайн биржээс нь татаад хохирлыг нь нөхөн төлүүлсэн. Хоёр иргэний 700 орчим сая төгрөгийн хохирлыг төлүүлсэн" гэлээ. 

 

П.ГОО

 

 

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-02-07
Баагий:
ер нь бол цэвэр иргэдийн өөрсдийНХ НЬ ХАРИУЦАХ АСУУДАЛ ШҮҮ, КОЙН ГАРГААД АЖИЛ ХИЙГЭЭД ЯВЖ БАЙГАА НЬ Ч БАЙНА. ИРГЭДИЙГ ЗАЛИЛААД ЯВЖ БАЙГАА НЬ Ч БАЙНА, ЯЛГАЖ САЛГАЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ,
2023-02-06
bgyajaa:
30 yumuu 40 yumuu
2023-02-06
CAHУЛАХ БИШ ХОРИГЛОХ БАИСАН
2023-02-06