АСЕМ-ийн зочдод зориулан авсан 43 автобусны 3 нь алга болжээ
2023-02-06

Хөгжлийн банкийг шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол АСЕМ-ийн автобусны түрээсийн санхүүжилтийн дүн шинжилгээгээр үргэлжилж байна.

 

АСЕМ-ийн зочдод үйлчлэхээр БНСУ-ын Экзим банкны хөнгөлөлттэй зээлээр 43 автобусыг нэг бүрийг нь 126 мянган $-аар, нийт 5.5 сая $-аар Hyundai motor компаниас худалдан авсан. АСЕМ-ийн үйлчилгээнд 14 хоног ашигласан тус 43 автобусыг Сангийн яамны 2017.11.16-ны албан бичгээр нэг бүрийн үнэлгээг 44 сая төгрөг, нийтдээ 1.9 тэрбум төгрөг болгон бууруулжээ.  

 

“Ди Би Эм Лизинг” ХХК, Сангийн яам, ЗТЯ-ныхан 40 автобусыг хүлээлцэж, акт үйлдсэн. Харин 3 автобус хаана бүртгэлтэй байгаа нь тодорхойгүй байна.

 

Бүртгэлтэй 40 автобусны 19-ийг төрийн байгууллагуудад өгч, 21-ийг нь хувийн хэвшлийн компаниудад лизингээр өгсөн байна.

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Гурван автобус олдохгүй байгаа. Танд мэдэж байгаа зүйл байна уу?

 

Гэрч Ч.Хүрэлбаатар: Мэдэхгүй байна, Зам тээврийн яамнаас асуусан нь зөв байх.

Shuud.mn
Сонин хачин
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
2023-02-07
dsn:
mungun zeel luivardagchidad chanargui zeel nereer haaj amar saihandaa jargaj ulsaa suiruuldeg ene togtoltsoog bolih heregtei ! chanargui gedegt erh medeltnuudiin luivriin zeel n hamragdaj bdg , jiriin irged bol shaltgaan bsn ch shorond shiljdeg ene unen biz? sangiin bolon hugjiliin yamnii saiduud ,banknii erunhiileg nar uund gartsaagui yltai shuu!
2023-02-06