Туркэд хийн хоолой дэлбэрчээ
2023-02-06

Хоёрдугаар сарын зургааны өглөө Туркийн өмнөд хэсэг дэх Хатай мужид хийн хоолойд дэлбэрэлт болжээ. Энэ талаар CNN агентлаг мэдээлсэн байна. 

 

Хатай мужийн Топбогазы сууринд хий дамжуулах хоолойд дэлбэрэлт болсон нь газар хөдлөлттэй холбоотой гэж эх сурваолж онцолсон байна. Хийн хоолойн хоёр өөр хэсэгт буюу суурингаас 200 метр зайд байх хэсэг болон гурван километр зайд байх хэсэгт тус бүр дэлбэрэлт болж, гал гарчээ. 

 

Туркийн өмнөд хэсэгт даваа гарагт 7,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 30 секунд орчим үргэлжилсэн байна. Энэ газар хөдлөлт хөрш Сири улсад ч мэдрэгдэж, Туркэд газар хөдлөлтийн улмаас 76 хүн амиа алдаж, 450 хүн гэмтсэн бол Сирид 100 орчим хүн амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Oron garan er .saidad:
Otkogiin uhaan ni oron garan bolchison uu? Ayursaihaniig saidaar tomilood sar ch boloogui biz dee.Yalmatan bolj yal edlehdee tuluv uu?!!!
2023-02-06
Зочин:
Байгальд ээлгүй бүтээгдэхүүн.
2023-02-06