Газарт хөдлөлт маазрах сэдэв биш
2023-02-07

Монгол Улсад газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдсэн. Онцгой байдлын байгууллагын өдөр тутмын мэдээлэлд өдөр бүр шахам хаа нэгтээ газар хөдөлсөн тухай дурдсан байдаг.

 

 

Үүнийг албаны хүн ч баталж байна. ОБЕГ-ын ГУСГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ “Сүүлийн үeд 4-6 магнитудын газар хөдлөлтийн тоо өсөх хандлагатай байна. Энэ нь газар хөдлөлийн идэвх өссөнийг харуулж байгаа хэрэг. Үүнийг дагаад жижиг газар хөдлөлийн тоо олширсон. Улаанбаатар хот орчмын газар хөдлөлийн идэвхжил 2005 оноос хойш 2-3 дахин өссөн, бидний анхааралд байгаа” тухай ярьжээ.

 

Мөн тэрбээр “Манай улс газар хөдлөлтийн идэвхтэй бүс. Японы Нагоягийн их сургуулийн судлаачдын дүгнэснээр Налайхаас эхлээд Богд уулын хойд хормой буюу Баянзүрх дүүрэг хүртэл, хойшоо Нарангийн энгэрээр дайрч “Найрамдал” зуслангийн орчимд үргэлжилсэн хагарал байна. Тухайн хагарал нь шулуун чиглэлтэй байх ёстой гэж тооцоолоод шугам татаж үзэхэд Сүхбаатарын талбайг дайрч байгаа мэт харагдана” гэжээ.

 

Их, бага хүчээр байнга болсоор байгаа газар хөдлөлт нэг л өдөр аюул дагуулж болзошгүй нь дээрх ярианаас тодорхой байна.

 

Гэтэл бид газар хөдлөлтөөр тоглоом шоглоом хийдэг. Цахим хуудсандаа “Сая газар хөдөлсөн үү” хэмээн биенээсээ сураглаж, “Мэдсэнгүй, дахиулъя, хөх савласангүй” хэмээн маазардаг. Энэ байгалийн гамшиг тоглоом биш гэдгийг Турк, Сири улсын яг одоогийн нөхцөл байдал харуулж байна.

 

Тэнд хэдэн мянган хүн амь насаа алдаж, байшин барилга шүдэнз мэт нуржээ.  Аврах ажиллагаа цаг наргүй үргэлжилж байгаа ч хэнийг хаанаас хайх, хэн хаана амь тэмцэж байгаа нь тодорхойгүй. Байгалийн давагдашгүй гамшгийн өмнө хүн төрөлхтөн хүчин мөхөсдөж байгааг дэлхий даяар харж байна.

 

Тэгвэл бидэнд газар хөдлөлтийн үед хэрхэн тухай мэдлэг бий билүү?! Мэдэхгүйтэй ялгаагүй, сонссон ч тоодоггүй. Мэргэжлийн байгууллагаас жил бүр хийдэг бэлтгэл сургуулилтад ач холбогдол өгдөггүй. Гэр орондоо ч аюулгүй байдлыг хангадаггүй. Унтдаг орныхоо дээр хувцасны шүүгээ байрлуулж, зураг өлгөдөг. Газар хөдөлвөл шууд дарагдах эрсдэлийг өөрсдөө бий болгодог гэсэн үг.

 

Одооноос ч болтугай байгалийг басамжлахаа больцгооё. Хэзээ бидэнд тулж ирэхийг хэн ч мэдэхгүй, таах ч боломжгүй. Техник технологи өндөр хөгжиж, бүхнийг шийдэх боломж бүрдэж байгаа ч байгалийг даван гарахгүйг дэлхий нийтэд болж буй гамшгууд харуулсаар байна.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Энэ бол миний ахиц дэвшлийн гэрчлэл юм. Интернэтээс би нэгэн эрийн мэдүүлгийг олж мэдсэн бөгөөд тэрээр өөрийн эмнэлэгт байгаа өвчтөнийг 700,000 доллараар аврахын тулд нэг бөөрөө NA HEALTH CARE (NAHEALTHCARE.IN@GMAIL.COM ) компанид зарсан гэж мэдүүлсэн тул би шийдсэн. Хэрэв тэд миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа бол одоо NA HEALTH CARE-тэй холбогдоорой, аз болоход тэрээр эмнэлэгтээ итгэхийн тулд бөөр үргэлж хэрэгтэй байдаг бөгөөд аль болох олон бөөрийг худалдаж авахад бэлэн байгаагаа хэлэв. Тиймээс бид хэлэлцээр хийж, өнөөдөр би олон жил ядуу зүдүү амьдарч байгаад маш их баяртай байгаа тул нэг бөөрөө 600,000 доллараар зарж, ямар ч сөрөг нөлөөгүй. Та сүнсээ аврахын тулд нэг бөөрөө зарах уу эсвэл худалдаж авах уу? бөөр бол NA HEALTH CARE-тэй имэйлээр холбогдоно уу: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Сэнгээ:
Газар дэлхийтэйгээ зүй бусаар харьцах нь иймэрхүү аюул болдог, гэтэл манайх дураараа сэндийлж сэглэж , ус булаг унтрахыг хүртэл Сүйтгэчихээд сэргээх нь байтугай тоодоггүй, одоо тэгээд мэдээлэх ч боломжгүй гээд суугаад бх юм, арай дэндүү хоцрогдолд орж мэдл чадвар муутайхан эрхмүүд төрд дүрсний ГАЙ юм лаа
2023-02-09
Зочин:
Ер нь нүүдлийн соёл иргэншил явж явж хамгийн шилдэг нь үнэн бололтой
2023-02-08
УБ хотыг цементэн ширэнгэ болгосон хүүрийн миеэ сдаагаас болж баахан хүн амьтан даруулж нэг аюул болох янзтай яааанаааааааа
2023-02-07
Бохир улс төрчид бохир бизнесийн эсрэг маш хатуу байх ёстой байсан юм 90оноос хойш хожимдсон гэмшил болчихгүй бол нийслэл хот маш аюултай байгаа ш дээ аюулгүй байдлыг бүрэн алдагдуулсан ш дээ замбараагүй цэгцгүй болгож хаясан ш дээ
2023-02-07
MTZ teever zuuchiin Ogtorgui jorlono
2023-02-07