Нью-Йорк мужид сүүлийн 40 жилд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт болжээ
2023-02-07

Америкийн Нью-Йорк мужийн баруун хойд хэсэгт газар хөдөлжээ. Энэ нь сүүлийн 40 жил ажиглалтын хугацаанд бүртгэгдсэн хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан талаар NBC суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Нью-Йорк мужийн Эри тойрогт газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд голомт нь гурван километрт, төв нь Уэст-Сенек хотоос урд зүгт хоёр километр зайд байсан гэнэ. 

 

Газар хөдлөлт судлаачдын мэдэгдсэнээр, чичирхийлэлт Ниагарын хүрхрээнд ч мэдэгдсэн байна. Одоогоор энэ газар хөдлөлтийн улмаас хохирсон хүн болон бусад хохирлын талаарх мэдээлэл гараагүй байгаа аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Байгал цэврэлгээгээ хийө байна, сэтгэлийн ариун байлгаж хэрүүлээ зогсоо
2023-02-07
Зочин:
Хэдэн балл хөдөлсөн юм бэ
2023-02-07
Origoo talhnii meneger hontsiin shees hontsiin huuhed
2023-02-07
гончигсум минь юу л болоод бна даа
2023-02-07