Энэтхэгийн аврагчдын эхний ээлжийн бүлэг Туркийг зорьжээ
2023-02-07

Энэтхэгийн Байгалийн гамшигт хариу үйлдэл үзүүлэх үндэсний хүчний 50 аврагчаас бүрдсэн эхний баг Турк рүү ниссэн талаар ANI агентлаг мэдээлжээ. Тэд газар хөдлөлтөөс учирсан хор уршгийг арилгахад тусламж үзүүлэх юм байна. 

 

"Нийт хоёр бүлгийг илгээнэ. Бид эхлээд аврах ажилд оролцоод, дараа нь хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ" гэж эхний ээлжийн бүлгийн командлагч Дилак Тальвар мээдгдсэн байна.

 

Турк руу төрөл бүрийн мэргэжилтнүүд явсан бөгөөд тэд эм бэлдмэл, шаардлагатай тоног төхөөрөмжийг авч явж байгаа талаар Энэтхэгийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Твиттер хуудсандаа бичжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин