БНХАУ Турк руу аврагчдаа илгээж, 5,9 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2023-02-07

Турк болон Сири улсад даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас ноцтой хохирол учирж, дэлхий улс орнууд энэ хоёр оронд туслахаар гар сунгаж байна. Дэлхийн олон орон тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн бол зарим орон даваа гарагаас эхлэн аврагчдаа илгээсээр байгаа юм. 

 

Энэ удаад БНХАУ-ын Засгийн газар Туркэд 40 сая юань буюу 5,9 сая долларын хэмжээтэй шуурхай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон талаар Хятадын төв телевиз мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, энэ тусламж нь эхний ээлжинд үзүүлэх яаралтай тусламж бөгөөд тусламжийн хүрээнд аврагч, эмч нараа гамшигт өртсөн бүсүүд рүү илгээхээр болсон байна.

 

Түүнчлэн Хятадын Улаан загалмайн нийгэмлэг Сири, Туркэд зориулан тус бүр 200 мянган ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ. Үүгээр тусламж хязгаарлагдахгүй, цаашид шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлнэ гэж Хятадын эрх баригчид мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин