И Сын Ги ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийнэ
2023-02-07

 

БНСУ-ын алдарч жүжигчин дуучин И Сын Ги өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болсон тухайгаа мэдэгдээд байгаа юм. 


Тэрбээр, Өнөөдөр би та бүхэнд амьдралынхаа хамгийн чухал шийдвэрийн талаар хэлэхийг хүсэж байна. Би үлдсэн амьдралаа хамт байх хүнээ олсон учир энэ бүх цаг хугацаагаа түүнтэйгээ өнгөрөөхийг хүсэж байна. Хайртай түүндээ санал тавьж бид ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болж байна. Амьдралынхаа хамгийн жаргалтай мэдээг дуулгаж байгаадаа үнэхээр баяртай байна. Бид хамтдаа баяр хөөрөө хуваалцаж, хэдийгээр амьдрал хэцүү ч гэсэн атгасан гараа тавихгүйгээр сорилтыг даван туулахыг хүсэж байна. Бидний  ирээдүйг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид аз жаргалтай амьдрах болно оо. Баярлалаа" гэжээ.

 

Түүний сүйт бүсгүй жүжигчин И Да Ин нь "Хүлэг баатрууд", "Шоронгийн эмч" зэрэг цувралуудад тоглож байсан бөгөөд "Дэ Жангум" цувралын Чой ахайтны дүрээр сайн мэдэх жүжигчин Кён Ми Ригийн охин юм.

Shuud.mn
Сонин хачин
яг яг
2023-02-08
Зөв
2023-02-08
Nandia:
??
2023-02-08
Эр эм нь мэдэгдэхгүй кимчи ханхлуулсан со нарын хоорондоо сууж цус ойртох мань ямар хамаа бн чёрт
2023-02-07
яг яг
Зөв