Б.Батцэцэг: Турк улс руу 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг илгээнэ
2023-02-07

"Монгол Улсын Засгийн газар Бүгд Найрамдах Турк Улсад дэмжлэг үзүүлэхээр 35 хүний бүрэлдэхүүнтэй эмч, сувилагчдын үндэсний аврах баг болон нэн шаардлагатай эд материалын тусламж илгээхээр шийдвэрлэлээ. Сири Улсад мөн хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ" гэдгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг мэдээллээ. 

 

 

Хамгийн сүүлийн мэдээгээр Туркэд 2900 гаруй хүн амиа алдсан бол 15 000 гаруй хүн гэмтэж, бэртжээ. Харин хөрш Сири улсад 1400 гаруй хүн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан байна. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
zob xun aveaad bas dadlagajik xerrgtei
2023-02-08