А.Нарандулам: Уртын дуугаар дамжуулж хүмүүсийн сэтгэл зүйг эмчлэхийг хүсдэг
2023-02-08

Монгол ардын уртын дуу үеэс үед уламжлагдан улирах цагийн аясаар тухайн нийгмийн хөгжлийн зүй тогтлын дагуу агуулга, сэдэв, хэлбэрийн хүрээ нь тэлж өргөжин, өөрчлөгдөн шинэчлэгдсээр, бидний үед хүрч ирсэн билээ. Уртын дуучин А.Нарандулмын Жарган дуулаарай, Бор борын бялзуухай, Заян Наваа зэрэг дуунуудыг сонсоод, түүний уянгалаг хоолойнд дэлхий ертөнцөөс хэсэгхэн хугацаанд тасарсан мэт онцгой мэдрэмж авч байсан минь саяхан.  


Өөртөө төдийгүй эргэн тойрныхоо хүмүүст дуугаараа дамжуулж сайн сайхан зүйлийг хүргэхийг хүсэж, тэмүүлж яваа дуучин А.Нарандуламтай хэсэг хором ярилцлаа. 


- Сайн байна уу, Энэ хорвоод ирсэн хүн бүрт хорвоотой танилцсан өөр өөрийн өвөрмөц дахин давтагдашгүй түүх байдаг. Таны хувьд дуу хөгжимтэй анх хэрхэн танилцаж байсан түүхээс яриагаа эхлүүлье?


- Сайн байна уу. Уртын дуулаач мэргэжлийг сонгоход яах аргагүй миний өвөө нөлөөлсөн. Бага байхад минь өвөө эмээ хоёр гэртээ юу ч хийсэн дуу уянгалуулж байсан нь миний чихийг нээсэн гэх үү дээ. 

 

Манай өвөө сум болон аймгийнхаа бүхий л урлагийн арга хэмжээнд оролцдог уртын дуучин байсан. Тэр ч утгаараа багаасаа л өвөөгийн уртын дуу дуулдаг байсан нь чихэнд бүр хоногшчихсон. Харин ээж маань соёлын төвд ажилладаг байсан юм. Суманд орон тоо бага байдаг болохоор олон талын чадвартай байхыг шаарддаг юм л даа. Тэр ч утгаараа бүхий л хөгжмийн зэмсгээр тоглочихдог байсан. Энэ бүхнээс л миний хөгжимтэй танилцсан түүх эхэлсэн юм. Яагаад ч юм хөгжимтэй ойр өссөн болохоор хэнээр ч зааж зөвлүүлэхгүйгээр аажим аажмаар дуу хөгжмийг амьдралынхаа салшгүй нэг хэсэг болгочихсон явж байна.  

 

Үгээр илэрхийлэмгүй тод дурсамж, гоё мэдрэмж. Өөр нэг гайхалтай зүйл нь уртын дуу яг л бясалгал шиг. 

 


 

-Хөдөө очоод байгальд уртын дуугаа дуулах, тайзан дээр дуулах ялгаатай биз?

 

-Ер нь хөдөө дуулна, байгальд дуулна гэдэг үгээр илэрхийлэхийн аргагүй их эрч хүчийг өгдөг. Үнэхээр гайхалтай. Жинхэнэ байгалийн симфони гэдэг тэнд бий болно. Шувуу жиргэж, адуу мал янцгаана. Юунд ч баригдахгүй. Уртын дуу маань ерөөсөө байгалиасаа төрчихсөн дуу учраас байгальдаа төгс зохицдог. Салхи хүртэл нэг ширүүсээд л, нэг зөөлрөөд л. Шувууд хүртэл илүү ойр ирж жиргээд ч байгаа юм шиг...


- Уртын дууг орчин үеийн электроник хөгжмийн урсгалтай уран чадварлаг хослуулсан “Жарган дуулаарай” хэмээх дуу монголчуудын зүрхэнд хүрсэн бүтээл болсон. Тэгэхээр энэ дуу хэрхэн бүтэж байв?


-"Жарган дуулаарай" дууг  продюсер Б.Эрдэнэбат (Алтан ураг хамтлагийн ахлагч) зохиосон. Нэг өдөр замын түгжрэлд явж байгаад хүмүүсийн уур бухимдал их байгааг анзаарч, тэгээд ямар уран бүтээл хийвэл хүмүүст амар тайван мэдрэмжийг төрүүлэх бол гэж бодож байтал “Жарган дуулаарай” дууны дахилт хэсгийн үг, аялгуу нь шууд ороод ирсэн гэсэн. Уг дууны маань дахилт гарчихсан байхад Эрка ахыг Нийслэл хүүхэн кинонд шинэ дуу хэрэгтэй байна зохиож өгөөч гэсэн санал тавьж байсан юм билээ.  Дөнгөж шинэхэн дуу гаргах гэж байсан учраас киноны өнгө аяс, утга санаа нь төстэй байсан болохоор зөвшөөрөөд Жарган дуулаарай дууг киноны дуу болгож юм. Хэдий богино хугацаанд бүтсэн ч кинотойгоо яг таарсан уран бүтээл болсон нь үнэхээр гайхалтай байсан. 

 


 

- Уртын дууг өөрийн, мөн орчин үеийн хэв маягт оруулан дуулсан тань олон хүнд хүрчээ. Уртын дууны хувьд их шинэлэг байлаа?


-Олон хүн таашааж байгаад их талархаж байна. Орчин үеийн хөгжимтэй хослуулсан нь залуу үеийнхэндээ зориулсан. Гэхдээ үе үеийнхэн сайхан сэтгэгдэл үлдээж байгаад баярлаж байна. 


 Өөр нэг хэв маяг нь байгалийн дуу чимээтэй уртын дууг хослуулж дуулахыг хамгийн их таашаадаг. Учир нь өвөө маань багаас морин хууртай дуулж байсныг нь санадаггүй юм. Эмээ маань ч гэсэн дээл оёж байхдаа, гутал урлаж байхдаа уртын дууг аялаад байдаг байсан. Оюутан байхдаа л анх удаа морин хууртай уртын дуу дуулж үзэж байсан. 


Эргээд бодохоор байгальтай бид шүтэлцээтэй амьдардаг шүү дээ. Бидний урлаг дуу хөгжим ч мөн байгальтай зохицож байсан учраас өдий зэрэгтэй орхигдохгүй бид нар аваад яваад байгаа юм болов уу гэж боддог. Бүх зүйл байхгүй болоод юу үлдэх вэ гэх юм бол би байгаль л гэж хэлнэ. Тийм болохоор бид яах ч аргагүй зохицолдлогоог авч явах ёстой гэдэг үүднээсээ байгальд л дуулах дуртай. 

 

Уртын дуун дотор эрх чөлөө бий. Энэ утгаараа уртын дуу өөрөө Монгол сэтгэхүйн хэмжүүр болдог. Уртын дууг хэр ойлгож хүлээж авч байна гэдгээс та хэр монгол сэтгэлгээтэй, хэр зэрэг монгол мөн чанартай хүн бэ гэдгийг тань хэмжинэ гэсэн үг. 

 

-Уртын дуу хүнийг өөр ертөнцөд аваачдаг гэж ойлгож болох нь ээ?


   -Уртын дууг монгол хүн л сонсоод мэдэрдэг юм биш. Хүн болж төрсөн л бол хөндлөнгийн ямар нэгэн нөлөөнд автахгүйгээр сэтгэлийнхээ дотоод мөн чанарыг нээж, нүдээр харж, чихээр сонсож, бие мах бодиороо мэдэрч чадахгүй байгаа сэтгэл зүрхний дотоод орон зайд, хүний алсрахуйн ертөнц рүү уртын дуу биднийг аваачдаг болов уу. Бидэнд хэчнээн их боломж байгааг бид өөрсдөө ч мэдэхгүй шүү дээ. Харин уртын дуу бол хүнд тэр бүхнийг нь нээж өгдөг байх. Хүн өөрийнхөөрөө “хүн байх” тэрхүү сүнслэг түвшинд нь хүрч очиж сүнсийг нь баярлуулдаг юм болов уу. Хүний хүрч чадахгүй байгаа тэр гүн алсралд хүрэхэд нь уртын дуу нөлөөлдөг юм байна гэж би ойлгодог шүү.

 

 

- Буриад ардын дуу “Заян Наваа”, “Бор борын бялзуухай” гэсэн бусад уран бүтээлийг нь сонсож байхад тэс өөр хэв маяг, мэдрэмж өгч байсан. Таны уран бүтээлийг сонсож буй сонсогчдод ямар мэдрэмж өгөхийг  зорьдог вэ?


- Одоогоор миний зорьж байгаа нэг зүйл бол хүмүүсийн сэтгэлзүйг тайвшруулах юм сан гэж боддог. Өнөөгийн нийгэмд бүх л хүмүүс ямар нэгэн сэтгэлзүйн асуудалтай байгаа шүү дээ. Хүмүүсийн хувьд ажлын бус цагаар тайван амгалан байхын тулд иог, дасгал хийх зэргээр хувь хувьдаа хичээж байгаа. Үүний адил урлаг ч гэсэн бидний сэтгэлзүйд их бага хэмжээгээр нөлөөлөөсэй гэж хүсдэг. Миний зорьж байгаа зүйл арав, хорин жил ч болж магадгүй. Уртын дууг яагаад заавал тайзны хэлбэрт зориулж дуулах ёстой юм бэ, зүгээр л түгжирч яваа хүмүүс уртын дууг маань сонсоод "Хүүе ээ энэ дууг сонсоод л түгжрээн дунд тайвширч байна шүү дээ" гэдэг мэдрэмжийг авчихвал миний зорьж байгаа зорилго минь биелэх юм. 

 


- Уран бүтээлийнхээ хажуугаар багшилдаг шүү дээ, сургалтанд хамрагдсанаар хувь хүн ямар чадварыг олж авах вэ?


- Би хамгийн түрүүнд тухайн сурагчтайгаа ярилцдаг. Учир нь сургалтад минь зөвхөн дуучин болох гэж явдаггүй. Бүгд өөрсдийн гэсэн мэдрэмжтэй ирцгээдэг. Сонсохоос илүү өөрийн дотоод дуу авиаг гаргаад үзэх юм бол сонссоноос илүү хэдэн зуу дахин илүү гоё мэдрэмж авдаг. Тиймдээ ч тухайн хүнийг зөвхөн зөв дуулдаг болгохоос илүү оюун бодол, сэтгэл санаанд нь нөлөөлөхүйц хэмжээнд заахыг хичээдэг дээ. 

 


 

- Монголчууд найр наадамдаа уртын, ардын дуунуудаа дуулан хотол олноороо баясан цэнгэх дуртай байдаг. Уран бүтээлч хүнийхээ хувьд соёлын өвөө хадгалан хамгаалж, цааш үргэлжлүүлэхийн тулд юуг анхаарч байна вэ?


- Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил гэдэг. Дуугаа дуулж дууссаны дараа энэ ямар утгатай дуу вэ? гэж асуухад өөдөөс нь юу ч мэдэхгүй зогсож байвал үнэхээр харамсалтай санагддаг. Нэг ёсондоо залуу хүний эмгэнэл гэж боддог. Үнэхээр тухайн дуулах гэж байгаа дууг сонирхоод дуулж байгаа бол цаад утга санааг нь заавал судлах нь зүйтэй. 

 

- Таны цаашдын уран бүтээл, зорилго юу вэ. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

 

- Би дараагийн уран бүтээлдээ тийм ч их яарахгүй байна. Гэхдээ хэд хэдэн төлөвлөсөн зүйл бий. Сонсогчдодоо төдийгүй өөртөө чанартай уран бүтээл гаргахын тулд яарахгүй алхам алхмаар уран бүтээлээ төлөвлөж байгаа. Хүмүүс намайг яагаад чимээгүй болчхов, гоё дуу гаргаач гэдэг. Үнэндээ одоогоор соёлын өв болоод өөрийн ажиллахаар сонгосон уран бүтээлийн судалгаандаа илүү цаг зарцуулахаар шийдээд байна. 

 

- Ярилцсанд баярлалаа

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09
Өвөө нь Дэнсээ хэмээх эгэлгүй сайхан мянгад түмний шүтээн болсон УРТЫН ДУУЧИН байлаа сайхан ч дуулна өвөөгийн тэр хэмжээнд хүртэл тултал дуулаарай миний дүү. АМЖИЛТ
2023-02-09
монгол:
энэ боломжтой шүү.нийгмийн стресээс үүдэлтэй сэтгэлийн хямарлыг уудам аялгуу уртын дуугаар тайвшигуулах боломжтүй хичээгээд зүтгээд байгаарай
2023-02-08