Туркийн сөрөг хүчин: Эрдоганы хүрээллийн компаниуд зардал хэмнэснээр барилгууд нурж, олон хүн амиа алдлаа
2023-02-08

Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк болон хөрш зэрэглдээ Сири улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас энэ хоёр улсад 7000 гаруй хүн амиа алдсан. Энэ тоо цаашид ч нэмэгдэж болзошгүй гэж аврагчид өгүүлж байгаа аж. 

 

Учир нь Туркэд гэхэд л бүхэл бүтэн орон сууцны хороолол бүхэлдээ нурсан зэргээр олон мянган байшин барилга нурсан, нуранган дор олон мянган хүн амиа алдсан эсвэл аврахыг мөч тоолон хүлээж байгаа юм. Өнөөгийн газар хөдлөлт сүүлийн 10 жилд тохиогоогүй хүчтэй байсан нь асар их хөнөөл дагуулсан гэж ажиглагчид үзэж байна. Гэхдээ өмнө нь сүйрэл  дагуулсан газар хөдлөлтийг туулж, газар хөдлөлтийн тухай хуулиа чангатгасан Турк энэ хууль журмаа мөрдөөгүйд эрх баригчид буруутай гэж Туркийн иргэд ихээр шүүмжилж байгаа талаарх мэдээлэл Туркийн хэвлэлүүдээр гарчээ.

 

Тэр дундаа сүйрэлд урьдаас бэлдэж чадаагүй гэж Режеп Тайип Эрдоганыг буруутгах хандлага газар авсан байна. Тавдугаар сарын 14-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахаар товлосон Туркийн эрх баригчдын хувьд иргэдийн энэ шүүмжлэл ихээхэн хүнд тусаж байгаа юм. 

 

Сүүлийн жилүүдэд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт дэлхий дахиныг донсолгосон. Хэдийгээр Туркийн иргэд эрх баригчдаа шүүмжилж байгаа ч энэ улсын эрх баригчид маш шуурхай хариу арга хэмжээ авсан гэдгийг энд онцлох нь зүй. Учир нь газар хөдлөлт болсноос ердөө нэг цагийн дараа гэхэд эрэн хайх аврах багууд хохирол амссан бүс нутгуудад оччихсон байгааг харуулах дүрс бичлэгүүдийг дэлхийн хэвлэлүүд цацаж байлаа. Үүний зэрэгцээ Эрдоган бүхий л ажлыг биечлэн хянаж, зохицуулахаар болсон юм.

 

Энэ бүхэн нь эрх баригчдын нэгдмэл байдал, шуурхай хариу арга хэмжээг харуулж байна гэж иргэдийн зарим нь үзсэн бол Туркийн зүүн өмнөд хэсэгт орон сууцны барилгууд нуран унасныг харуулах гэрэл зургууд тархсны дараа Туркийн олон нийт ихээхэн бухимдсан байна. "Биднийг газар хөдлөлт биш харин материалаа хумсалж байгаа туслан гүйцэтгэгчид, хагарлын шугаман дээр баригдсан барилгууд л алж байна" хэмээн Туркийн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид бичжээ.

 

Туркийн Газар хөдлөлтийн сангийн газар хөдлөлт судлаач, зохицуулагч Сейхун Пускулжугийн өгүүлснээр, Туркийн засгийн газар Бага Ази гшазар хөдлөлтийн аюултай гэдгийг сайтар мэднэ, мөн өнөөгийн хөнөөлт чичирхийлэлтүүд "гэнэтийн зүйл" байгаагүй гэнэ. Тиймээс л олон нийтийн дунд "барилгын салбар ихээхэн хөгжсөн, тэргүүлэгч газар хөдлөлт судлаач эрдэмтэд ажилладаг улс оронд газар хөдлөлтөд яагаад бэлдэж чадаагүй вэ" гэсэн асуулт урган гарчээ.

 

Британийн Nature сэтгүүлд бичсэнээр, газар хөдлөлтийн үед хүмүүс ихэвчлэн хана нурж, дарагдсаны улмаас амиа алддаг аж. Туркийн олон бүс нутагт хүмүүс байгалийн гамшигт нэн эмзэг, тоосгоор өрсөн болон цөөн давхарт бетонон каркастай байшингуудад амьдардаг аж.

 

1999 онд Туркэд Измир хотын ойролцоо 7,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Тухайн үед 17 мянган хүн амиа алдаж, 250 мянга орчим хүн орон гэргүй хоцорсон байна. Энэ эмгэнэлт үйл явдлын дараа Туркийн Засгийн газар барилгын шинэ нормыг баталж, цаашид газар хөдөлсөн нөхцөлд хөнөөлийг багасгах зорилгоор шаардлагуудыг чангатгажээ. Гэвч өнөөгийн сүйрлээс харахад энэ журмыг компани бүр баримтлаагүй бололтой.

 

Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намыг шүүмжлэгчдийн мэдэгдсэнээр, Туркийн Ерөнхийлөгчийн ойрын хүрээллийнхэн барилгыг барьсан тул хууль журмыг зориуд зөөлрүүлсэн гэнэ. Харин эдгээр компаниуд нь ашиг олохын тулд газар хөдлөлтөд тэсвэртэй байх учиртай барилгын материалаа хэмнэсэн аж. Харин Засгийн газрыг дэмжигч шинжээчид газар хөдлөлтийн улмаас сүйрсэн барилгуудын ихэнх нь 2000 оноос өмнө буюу хууль журмыг чангатгахаас өмнө баригдсан хэмээн мэдэгджээ.

Шинэ журамд нийцүүлэн бэхлэгээ хийх зэргээр өөрчлөөгүйд мөн л эрх баригчдыг шүүмжилж байгаа ч энэ шүүмжлэл нэг их хүчтэй өрнөхгүй байгаа юм. Учир нь туркүүд одоо хүний амь аврах гэсэн цор ганц зорилготойгоор л нэгдэж байна. 

 

"Туркийн газар хөдлөлтийн тухай хууль маш хатуу, гэвч сүүлийн жилүүдэд энэ хуулийг бараг л баримтласангүй. Олон зүйлийг эргэцүүлж, авч үзэх ёстой, гэхдээ өнөөдөр биш. Бид өнөөдөр хүний амийг аврах дээр л гол анхаарлаа хандуулж байна" хэмээн Туркийн сэтгүүлч  Аслы Айдынтасбас бичжээ. 

 

Түүнчлэн байгалийн гамшгийн дараа нэн хэрэгцээт бараа бүтээгдэхүүний үнэ огцом өссөн байна. Энэ бүхнийг Эрдоганы өрсөлдөгчид сонгуулийн өмнө түүний эсрэг ашиглаж болзошгүй гэж ажиглагчид үзэж байгаа юм. Мөн барууны орнууд болон Туркийн хоорондын харилцаа сүүлийн үед ихээхэн хурцадсан. Гэхдээ харилцаа хурцадмал байдалд орсон ч байгалийн гамшгийн үед дэлхийн бүхий л орон, тэр дундаа барууны орнууд Туркэд гар сунган тусалж байгаа юм. Мөн өмнө нь хоорондоо дайтаж байсан, өнөөдөр ч харилцаа нь тийм сайнгүй Армени улс  тусламж үзүүлж, аврагчдаа илгээсэн. Энэ бүхэн нь Эрдоганы хувьд олон улстай харилцах харилцаагаа хэвийн төвшинд авч яваа гэж харуулан "оноо авах" нэг нөхцөл болж болох юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09
Зочин:
Бурхан тэнгэр энэ дээрэнгүй Оросыг нэг сайн залхаагаад өгдөггүйм байхдаа. Туркт биш Орост газар хөдлөхгүй дэ
2023-02-08
Хатуу бөгөөд үнэнийг өчжээ..лантуу буутал үхэр амар гэдэг..үйл нь иртэл ангайж суухаас өөр шидгүй иргэдтэй улс одоо яалтай.
2023-02-08
2009 онд Хятадын Сычуаньд газар хөдлөлт болж олон шинээр баригдсан орон сууц, сургууль, цэцэрлэг нурж олон мянган хүүхдүүд амиа алдсан. Тэр үед Хятадын Засгийн газраас цэргүүдээ газар хөдлөлтөд нэрвэгдсэн газарт туслах хүч болгож байсан ба дараа нь бүх барилгуудыг барьсан компани, тэднийг шалгаруулсан төрийн захиргааны байгууллагуудын удирдлагыг шалгаж заримыг нь баривчилж, 35 хүнд цаазаар авах ял оноож байсныг нь тухайн үеийн тэрс үзэлтэн гэх Бээжингийн олимпын нээлт болсон Шувууны үүр стадионы архитекторч олон улсад энэ талаар зарласантай холбогдуулан түүнийг баривчлах үеэр зугатаж гадаадад гарсан билээ. Монголд бол маш том асуудал. Хэдэн балл, магнитутэд тэсвэртэйг нь шалгаж тогтоодоггүй, илүү борлуулах маркетингийн зорилгоор 8 магнитутэд тэсвэртэй гэж рекламддаг. Яг бодит байдал дээр хэдэн тамгатай барилгын компани нэртэй нөхдүүд авилгаар тендер авч ялаад барилгын фундамент зэргийг нь өөр компаниар цутгуулж араг барилгын каракасыг нь босгоод барилгын хана босгох, дотор засал зэргийг 100 айлын үүдэнд зогсдог "БИ ЧАДНА" гэдэг нөхдүүдэд хэдэн төгрөг өгч бригад болгож оруулдаг. Ялангуяа сантехник, дулаалга, цонх гээд маш асуудалтай, барилгын цементийн найрлага энэ тэрийг нь шалгадаг юм бол байхгүй. Сүүлд нь барилгаа барьж дуусгаад улсын комисст өгөхдөө бас авилгаа өгнө. Тэгээд 7-10 дурак нь хүлээгээд авдаг. Тэдэнд байрнаасаа өгөх, бэлэн мөнгө өгөх зэргээр авилгадаж хүлээлгэж өгдөг. Тэгээд иргэд байрандаа ордог. Одоо тэгээд борооны дараах мөөг шиг олон барилга энд тэнд зам хааж, бие биедээ дэндүү ойр зайд баригдсан байдаг. Нэг байшин бариад төгөл, 2 байшин бариад хотхон, 3 байшин бариад хороолол 10 давхараас дээшхи бүх барилгууд нь тауэр буюу цамхаг нэртэй хөгийн элгий нь авсан юмнууд их байна даа. Цементэн ширэнгэн ойг бий болгосон. Улаанбаатарт газар хөдөлбөл Туркээс 100 дахин их нуралт, үхэл эмгэнэл үүсэх нь хатуу бөгөөд гашуун үнэн.
2023-02-08
Хатуу бөгөөд үнэнийг өчжээ..лантуу буутал үхэр амар гэдэг..үйл нь иртэл ангайж суухаас өөр шидгүй иргэдтэй улс одоо яалтай.