Туркийн газар хөдлөлт: Барилгын салбар дахь авлига олон хүний аминд хүрлээ
2023-02-09

Турк, Сирид болсон хүчтэй газар хөдлөлт олон мянган хүний амийг авч одов. Байгалийн гамшиг хэлж ирдэггүй. Гэхдээ аливаа эрсдэлд бэлэн байх боломжтой байсан, атал Туркийн эрх баригчдын авлигаас болж олон мянган хүн амиа алдсан гэж Туркийн иргэд шүүмжилж байна. 

 

Газар хөдлөлт болсны дараагаас л Туркийн олон нийтийн сүлжээгээр засгийн газара шүүмжилсэн нийтлэлүүд хөврөх болов. Тэдний гол анхаарлаа хандуулж байгаа сэдэв нь 1999 оны газар хөдлөлтийн дараа барилгын норм журмыг чангатгасан ч авлигад идэгдсэн албан тушаалтнууд барилгын чанарт анхаараагүйтэй холбоотой байлаа. 1999 онд Туркэд газар хөдлөж, 17 мянган хүн амиа алджээ. Үүний дараа барилгын хуулийг чангатгахын дээр "газар хөдлөлтийн татвар" авах болжээ. Чангатгасан хуулийн дагуу барилгуудыг газар хөдлөлтөд тэсвэртэй  байхаар барих ёстой байсан бол "газар хөдлөлтийн татвар"-ыг  шуурхай албадыг хөгжүүлэхэд зарцуулах ёстой байж. Гэсэн ч эрх баригчид энэ татварын зарцуулалтыг олонд тайлагнадаггүй байсан нь өдгөө тэд шүүмжлэлийн бай болоход голлон нөлөөлөв. 

 

2022 оны 11 дүгээр сарын наймны өдөр Стамбулд Хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн сайд оролцсон симпозиум болжээ. Энэ симпозиум дээр сайд Мурат Курум "газар хөдлөлтийн хор уршгаас иргэдийг хамгаалах нь улс төрөөс дээгүүр тавигдах асуудал" хэмээж байж. Улс төрийн хүчнүүд хоорондоо яаж ч өрсөлдөж, сөргөлдөж байсан ч иргэдийг хамгаалах нь үүнээс ангид, нэн тэргүүнд тавигдах ёстой асуудал гэж тэр онцолж л дээ.

 

Хотыг өөрчлөн шинэчлэх, байшин барилгуудыг газар хөдлөлтийн үеэр аюулгүй байх нөхцөлийг хангах нь Хүрээлэн буй орчин, хот төлөвлөлтийн яамны өмнөө тавьсан гол зорилтуудын нэг гэнэ. Гэвч улсад нь үүнтэй холбоотой ажил хэрэг хүссэнчлэн явагдахгүй байгааг сайд онцолж байжээ.

 

"Харамсалтай нь энэ ажилд зориулан төрөөс санхүүжүүлэх төсвийг танаж, ялангуяа Туркийн хотуудыг өөрчлөн шинэчлэх ажлыг зогсоох гэж янз бүрээр л үзэж байгааг бид харж байна" хэмээн Курум мэдэгдэж байсан аж.

 

Турк хотынхоо аюулгүй байдлыг хангахдаа гар татсан ч батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлж байв. Тухайлбал, 2021 онд Туркийн батлан хамгаалах зардал өмнөх жилээсээ 15 хувиар өссөн юм.

 

Үүний зэрэгцээ барилгын салбарынхны "шунахай сэдэл" гал дээр тос нэмсэн хэрэг болжээ. Барилгын компаниуд барилгын араг ясан хийц дээр хэмнэлт хийж, ингэснээр өнөөх барилгуудын газар хөдлөлтөд тэсвэртэй байх чанарт нөлөөлжээ. Даваа гарагт болсон газар хөдлөлтийн дараа шинэ барилгуудаас бүрдсэн бүхэл бүтэн хорооллууд хөзрөн байшин шиг нурж байхад хуучны зарим барилгууд бүрэн бүтэн үлдсэн нь гагцхүү барилгын компаниуд мөнгөө хэмнэснээс үүдэлтэй гэж шинжээчид үзэж байгаа юм.

 

Үүний дээр, газар хөдлөлт болсны дараагаас л Туркийн олон нийтийн сүлжээгээр эрх баригчдыг авлигад буруутгасаар байна. 1999 оны газар хөдлөлтийн дараа барилгын норм журмыг чангатгасан ч шат шатанд нүүрлэсэн авлига, түүнчлэн Эрдоганы хүрээллийнхэн барилга барих гэрээг авч байгаа тул дүрэм журамд нийцэж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй байгууллагууд "нүдээ анин өнгөрөөж" байгаа талаар олон нийт шүүмжилжээ.

 

"Газар хөдлөлт биш харин материалаа хэмнэж байгаа байгаа барилгын компани, туслан гүйцэтгэгч,  стандартын бус барилгууд, түүнийг нь ашиглалтад хүлээн авч буй авилгачид, хот төлөвлөлт болон газрын мафи нар л алж байна" гэсэн пост  Туркийн олон нийтийн сүлжээгээр дүүрчээ. 

 

Түүнчлэн, барилга хүлээн авах комисс, зөвшөөрөл өгдөг албан тушаалтнууд, чанаргүй барилга барьсан компанийн удирдлагуудад хилийн хориг тавьж хатуу тэмцэхийг уриалсан хөдөлгөөн ид өрнөж, Туркийн ард түмэн "амийг амиар" хэмээн шаардаж байгаа аж. 

 

Туркэд авлига нүүрлэснийг олон баримт гэрчилдэг. Тухайлбал, 2022 онд Турк улс авлигын индексээрээ 180 орноос 101 дүгээрт бичигдэж байв. 2013 онд Туркэд дэгдсэн авлигын дуулианаар авлига, луйвар, мөнгө угаах, алт хууль бусаар зарсан хэрэгт хутгалдсан албан тушаалтнуудыг илрүүлж байлаа. Тэдний дунд төрийн гэрээ, барилгын техникийн хяналтад зориулсан мөнгийг угаасан Туркийн Орон сууцны барилгын газрын албан тушаалтнууд ч байсан. аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Энэ сайд ягл үнэн хэлж дээ.манайх бол бүр авилгад идэгдсэн, өндөр өндөр барилгууд газар хөдлөлтийн төвшинд хэр вэ? Манайх Азид газар хөдлөлтийн төв цэг нь байгаа шүү.авилга,худал ч,хулгайчууд мин ээ.
2023-02-09
Андий:
Манай сүүлийн үеийн барилгууд аймаар блокоо зайтай өрчихсөн, тэгээд бас үнэ нь аймшигтай ӨНдӨр, авилга бол замбараагүй дээ
2023-02-09
Иргэн:
Монгол Улсын барилгын салбарт, барилгын норм, норматив, чанарт шалгалт хийх, хяналтыг чангатгах, чанаргүй барилгад асар том торгууль ногдуулах шаардлагатай. Турк Улсын энэ хашуун туршлага Монголд өгч буй том дохио
2023-02-09
Боловсролгүй новшийн Монгол Оркууд яг тэгдэг юм даа. Өөрөө шаасан юм шиг хүний нийтлэл цэг таслалгүй хуулж тавьдаг тэгсэн мөртлөө эх сурвалж дурддаггүй. Зөвхөн хулгайч Монголчууд л тэгдэг юм билээ.
2023-02-09
Aaa:
Авлигалын индексээр Турк харин ч манайхаас урд орсон бна шүү. Манайх 116-д байгаашдээ
2023-02-09
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell@yahoo.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-02-09
туркэд их хүйтэн байна гэрээ олноор явуулж нэрд гаргая. бусад улс гэр худалдаж авч туркэд туслана шдээ. мөнгө олцгоогооч хурдал. энэ засагт яагаад бид нар өмнөөс нь бодож сэтгэх ёстой юм болоо их мөнгө авч байж . тархитай хүмүүс сонгож байгаач ээ
2023-02-09
Манйа баилгын салбар ийм ЭРСДЭЛИЙГ дааж чадахгүй шүү. ДАНДАА АВИЛГААР АЖЛЫН КОММИС НЬ АВСА БАЙГАА
2023-02-09
УЛААНБААТАРТ ШАХМАЛ ТҮЛШ ХЭРЭГЛЭН УГААРТАЖ НАС БАРСАН ИРГЭД Ч БАС ҮҮН ШИГ Л ХОХИРЧ БАЙГАА. УТААГҮЙ ТҮЛШ ҮЙЛДВЭРЛЭДЭГ КОМПАНИ, НИЙСЛЭЛИЙН УДИРДЛАГА, ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭР ГАРГАГЧИДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ САН ТӨСЛҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ШАЛГАХ, ЦААШДАА БАРИГДАЖ БУЙ БҮХ БАРИЛГУУДЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ.
2023-02-09
Хүний мэдээлэл олзворлож орчуулж бичсэн постыг шууд шаагаад эх сурвалж дурдахгүй мэдээлэл бичих юмаа
2023-02-09
Боловсролгүй новшийн Монгол Оркууд яг тэгдэг юм даа. Өөрөө шаасан юм шиг хүний нийтлэл цэг таслалгүй хуулж тавьдаг тэгсэн мөртлөө эх сурвалж дурддаггүй. Зөвхөн хулгайч Монголчууд л тэгдэг юм билээ.