Газар хөдлөлт: Сири зовлонд ганцаар үлдсэний учир
2023-02-09

Турк, Сирид даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсны дараагаас л дэлхийн улс орнууд хохирогчдод тусламж үзүүлнэ гэж ээлж дараалан мэдэгдэж байв. Олон орны аврах багийнхан эрэлч нохойтойгоо онгоц онгоцоор нисэв. Гэхдээ тэдний нислэгийн чиглэл нь Турк л байлаа.

 

Байз даа, Сирид ч адилхан зовлон учирж, олон мянган хүн амиа алдаагүйсэн билүү? Газар хөдлөлтөөс хойш гурав хоног өнгөрөхөд гагцхүү Туркийг чиглэсэн тусламжийн тухай мэдээлэл л хөвөрнө. Дэлхийн орнуудын төрийн тэргүүнүүдийн мэдэгдлийг сонсоход тэд Сирийг ор тас мартчихсан гэлтэй. Арабын орнууд ч ар араасаа Туркэд туслах тухай мэдээлэл гарч байхад Сирид туслаж байгаа мэдээлэл төдийлөн гарсангүй. Гэтэл дайны хөлд үрэгдэж, араас нь байгалийн гамшигтай нүүр тулсан сиричүүдэд адилхан л тусламж хэрэгтэй.

 

Аль-Арабия телевизийн мэдээлснээр, сөрөг хүчнийхэн хянадаг Идлиб, Алеппо зэрэг мужуудад байдал нэн хүнд байгаа аж. Энэ бүс нутагт тусламж огт ирэхгүй байгаа, төрөл бүрийн зэвсэгт бүлэглэлүүд хянадаг хяналт шалгалтын цэгүүд, эвдэрхий зам, хатуу ширүүн цаг уур гээд тусламж үзүүлэхэд саад болох хүчин зүйлс бишгүй.

 

"Бид өнөөг хүртэл НҮБ-аас ч, өөр улс орнуудаас ч ямар ч тусламж авсангүй. Тэд Туркэд, төв эрх баригчдын хяналтад байдаг хотуудад туслаж байна. Гэтэл бид яах болж байна. Бидэнд юу ч алга. Тэд биднийг хөсөр хаялаа" хэмээн Алеппогийн оршин суугч Аль-Арабия сувгийн сурвалжлагчид ярьжээ.

 

Олон улсын зүгээс Сирийн ард түмэнд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа учир сиричүүд олны анхаарлыг татахын тулд олон нийтийн сүлжээг ихээхэн ашиглаж байна. Тэдний арга өөр өөр, зарим нь гомдоллож, нөгөө нь эргэцүүлэхийг уриалах аж.

 

"Улс төрийг хүнлэг байдалтай бүү хольж хутгаач. Миний авга ахын гэр бүл бүгдээрээ нурангинд дарагдсан, гэтэл бидэнд хэн ч туслахгүй байна. Учир нь нуранги зайлуулах техник байхгүй. Бидэнд юу ч алга. Тиймээс бидэнд туслахыг гуйж байна" гэж Сирийн оршин суугч эмэгтэй Инстаграм хуудсандаа бичжээ.

 

Харин зарим нь гомдлоо хатуугаар ч илэрхийлж байна.

 

"Олон улсын хувьд энэ бол гутамшиг. Энэ чинь юу болоод байгаа юм бэ? Тусламж хаана байна аа? Олон мянган хүн нурангинд дарагдсан байна. Хүмүүс хуруу хумсаа хугалан барин цемент, хайргыг гараараа малтаж байна. Хүүхдүүд нурангин дороос ээжүүдээ хайж байна! Барууныхан хаана байна, хүний эрхийг хамгаалагчид, өнөөх НҮБ хаана байна! Та нар хааччихсан юм бэ?" гэж Сирийн блогчид бичжээ.

 

Сирид тусламж бага очиж байгаагийн учир

 

Хоёрдугаар сарын зургааны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Сири, Турк аль аль нь ихээхэн хохирол амссан. Гэсэн ч дэлхий нийтийн анхаарал Турк рүү илүүтэй чиглэж байгаагийн учир юу вэ?

 

Хориг 

 

Сирид иргэний дайн эхэлсэнтэй холбоотойгоор барууны орнууд 2011 онд энэ улсын эсрэг хориг тавьсан. Тэр үеэс хойш хориг арга хэмжээг жил бүр сунгаж байгаа юм. Хоригийн жагсаалтад газрын тосны хориг, зарим төрлийн хөрөнгө оруулалтын хязгаарлалт, Европын холбоон дахь Сирийн төв банкны хөрөнгийг царцаах зэрэг арга хэмжээнүүд багтдаг. 2020 онд Цезарийн хууль гэгдэх хориг хүчин төгөлдөр болсон бөгөөд энэ нь Сирийн Засгийн газартай хамтран ажилладаг гадаадын компаниудад хариуцлага тооцох багц хориг юм.

 

Хүмүүнлэгийн тусламжийн нийлүүлэлт

 

Газар хөдлөлтийн улмаас хил дамнасан тусламж нийлүүлэлтийн хэлхээ тасалдсан гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын хэвлэлийн алба мэдэгдсэнийг Ройтерс дамжуулж байв. Газар хөдөлсний дараа зам эвдэрч, логистикийн бусад хүндрэлүүд гарсны улмаас Сири рүү хүрэх тусламжийг түр зогсоожээ.

 

Байгалийн гамшигт өртсөн сиричүүдэд туслахын тулд Сирийн эсрэг тавьсан хоригуудыг цуцлах шаардлагатай гэж Сири дэх Улаан загалмайн нийгэмлэгийн тэргүүн мэдэгдэж байлаа. Түүний өгүүлснээр, тусгай техник, тоног төхөөрөмж энэ улсад ихээхэн дутагдалтай байгаа гэнэ. Гэсэн ч одоогоор хориг цуцлах талаарх ямар нэг мэдэгдэл гараагүй л байна.

 

Газар хөдлөлтийн улмаас Сирид амиа алдсан хүний тоо лхагва гарагийн үдшийн байдлаар 3000-ыг давжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ZBGN:
Сири чүүдэд бас туслаасай.Илүү буурай орон илүү их зовлон авсаж байгаадаа.Энгийн иргэд бид юуч хийж чадахгүйдээ үнэхээр харамсаж байна.Хөөрхий гэр бүл үр хүүхдүүд...
2023-02-11
Чи ямар аугаа мэддэг юм?!
2023-02-09
Эргүү малаа чиний тархи хөгжөөгүй байна!!!
2023-02-09
Эргүү мадаа юм сайн унш!!!
2023-02-09
Эргүү малаа юм сайн унш!!!
2023-02-09
hud shaahaa bolioch.oros hujaa bugs dolooson orkuud mongoloos ustsan ued say ene uls oron zuv zamaar yavna daa
2023-02-09
Эргүү малаа юм сайн унш!!!
Yag unen orosiig dagsan buh stan ornuud odoo adgiin yaduu guilgachin heveeree uldej baina shdee ihenh n
2023-02-09
Эргүү мадаа юм сайн унш!!!
Уншигч:
Эцсийн эцэст өөрсдийнх нь л сонголт шүү дээ, афганчуудын сонголт нь талибууд байсан, үүнийхээ горыг амсаж л байна, сиричүүд ч мөн ялгаагүй, оросууд ч мөн ялгаагүй сонголтынхоо үр дүнг үзэцгээж байна шүү дээ.
2023-02-09
Чи ямар аугаа мэддэг юм?!
амьд буцаж ирэх найдлагагүй газар руу юу гэж аврагч явуулж байхав дээ, тэр тэнэг хяналтанд байлгаад байгаа лалрын цэргүүд нь туслахчгүй туслуулахчгүй байшд, босогч гэсэн эргүүнүүд хорлож хохироож байгаа байхгүй юу
2023-02-09
Нэг сэтгэл Нэг зүрх Нэг ертөнц
2023-02-09
Орос ахдаа хэлээч:
Барууныхаас илүү хяналтаа тогтоох гэж оролдоод байдаг Орос нь Сири биш Турк руу -300 аврагч, 20 эмчээ явууля- гэж Эрдогонд долгинож байхад бусад нь Сирийг хөсөр хаяхаас өөр яахав
2023-02-09
Орос нь хүртэл нүүрээ буруулаад наасан:
Сирид Изриалчуудаас илүү хяналт тогтоох гэж оролдож Вагнерын армийг байршуулдаг Оросууд нь Сири биш Турк руу 300 аврагчаа илгээх болсон.
2023-02-09
Иргэн:
Харамсалтай! Ардчиллын өлгий орнууд сурагч алга
2023-02-09
Орос ахдаа хэлээч:
Барууныхаас илүү хяналтаа тогтоох гэж оролдоод байдаг Орос нь Сири биш Турк руу -300 аврагч, 20 эмчээ явууля- гэж Эрдогонд долгинож байхад бусад нь Сирийг хөсөр хаяхаас өөр яахав
Оросоо дагаж оркжоод бай. Хариу нь ийм л ирнэ. Орос ах нар чинь туслахгүй бгаа биз? Дэлхийд ад болж дуусна шүү оросуудтай ор хөнжилдөө ороод байвал
2023-02-09
Эргүү малаа чиний тархи хөгжөөгүй байна!!!
Yag unen orosiig dagsan buh stan ornuud odoo adgiin yaduu guilgachin heveeree uldej baina shdee ihenh n
Цагаа тулахад нөгөө мундаг ардчилал, хүмүүнлэг нийгэм гэж ярьдаг Барууныхан ямар хуурамч гэдгийг өнгөрсөн хэдэн жилийн үйл явдлууд хангалттай харуулсан даа. Байгаа хэдэн вакциныг хуу хамж авчихаад ядарсан орны иргэдийг хохь гээд үлдээсэн. Муу хэлдэг хужаа нар нь л дэлхийн өнцөг булан бүр руу вакцин явуулж байгаа харагдсан
2023-02-09
hud shaahaa bolioch.oros hujaa bugs dolooson orkuud mongoloos ustsan ued say ene uls oron zuv zamaar yavna daa