69 хүнийг хорих ялаар шийтгэлээ
2011-10-10

Өвөрхангай аймгийн сум дундын 1, 2-р шүүх нь 2011 оны 06-р сард 106 хүнд холбогдох эрүүгийн 77 хэрэг шийдвэрлэж . Үүнээс хүнийг санаатай алах гэмт хэрэг 3, бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 3, хулгайлах 23, хүчиндэх 5, танхайрах 4, дээрэмдэх 2 ,авто осол 9, бусад гэмт хэрэг 28-г шийдвэрлэсэн байна. Нийт ял шийтгүүлсэн 106 хүний 69 хүнд хорих ял оногдуулснаас 30 хүний хорих ялыг биечлэн эдлүүлсэн байна. Мөн 10 хүнд албадан ажил хийлгэх, 16 хүнд баривчлах ял оногдуулсан байна.Гэмт хэргийн улмаас 7 хүний амь хохирсон байна.Иргэний 597 хэрэг шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжинд 7740.4 / мянган,сая /төгрөг оруулж, 103 хэргийн үлдэгдэлтэй байна.Захиргааны зөрчил гаргасан 20 хүнд торгуулийн арга хэмжээ авч, 170 хүнд баривчлах арга хэмжээ авлаа. Аймгийн давж заалдах шатны шүүх нь 18 иргэний хэрэг хянан хэлэлцэж, 10 хэргийг хэвээр баталж,2 хэргийг өөрчилж, 6 хэргийг хүчингүй болгосон байна. Эрүүгийн 32 хэрэг хянан хэлэлцэж,24 хэргийг хэвээр баталж, 6 хэргийг өөрчилж, 2 хэргийн хүчингүй болгосон байна. Аймгийн Захиргааны хэргийн шүүх нь 18 хэргийг хянан шийдвэрлэснээс 11 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж , 2 хэргийн үлдэгдэлтэй ажиллаж байна.  
Shuud.mn
Сонин хачин