Хатай хотод газар хөдлөлтөөс хойш 95 цагийн дараа долоон настай охиныг аварчээ
2023-02-10

Даваа гарагт Туркийн зүүн өмнөд хэсэг, Сирийн хойд нутгуудад хоёронтаа хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган барилга байшин нурж, пүрэв гарагийн үдшийн байдлаар хоёр оронд амиа алдсан хүний тоо 20 мянгыг даваад байгаа юм. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр амьд үлдэгсдийг нурангин дороос эсэн мэнд гарган авах магадлал багасаж байгаа ч газар хөдлөлт болсноос дөрвөн өдрийн дараа ч аврагчид амьд хүн олж байгаа мэдээлэл гарсаар байна.

 

Туркийн Андолу агентлагийн мэдээлснээр, Хатай хотод олон давхар байрны нурангин дороос газар хөдөлснөөс хойш 95 цагийн туршид тэсэж үлдсэн долоон настай Ася Донмез охиныг аврагчид эсэн мэнд гаргажээ. Түүнд анхны тусламж үзүүлсний дараа эмнэлэгт хүргэсэн байна.

 

Турк улсад эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд Украин, Монгол зэрэг нийт 75 орны 6479 отряд Туркийн аврагчдад хүч нэмэгдүүлэн ажиллаж, байгалийн гамшигт өртсөн хотуудад нуранги зайлуулах, амьд үлдэгсдийг эрэн хайж, аврах ажиллагаа гүйцэтгэсээр байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин