Газар хөдөлснөөс 96 цагийн дараа аврагдсан ой гарантай охин
2023-02-10

Даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас Турк, Сирид олон мянган хүн амиа алдсан юм. Газар хөдлөж, байшин барилга нурснаас хойш хэдийнэ дөрөв хоног өнгөрч, энэ хугацаанд тэсэж үлдсэн хүнийг олох боломж улам багассаар байна. Гэсэн ч олон хоногийн дараа ч аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олсоор байгаа талаар Анадолу агентлаг мэдээлжээ. 

 

Тодруулбал, Туркийн өмнөд хэсгийн Хатай мужийн Антакьяд газар хөдлөлтөөс хойш 96 цагийн дараа нурангин дороос ой гарантай хүүхдийг олж, аварсан байна. Аврагчид Урган Паша хороолол дахь "Хузур" орон сууцны нурангин дээр ажиллаж байх үедээ бяцхан хүүхдийн хоолойг сонсчээ.Ингээд тэд нурангийг зайлуулан, ой таван сартай Села Эльбарази охин болон түүний гэр бүлийн гишүүд болох ээж аав, ах, авга ахыг нь эсэн мэнд байхыг олж аварсан байна. 

 

Энд дуулгахад, хоёрдугаар сарын зургааны өдөр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас Туркэд амиа алдсан хүний тоо 17 мянгыг давсан. Газар хөдлөлт болсон хоёрдугаар сарын зургааны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай үндэсний хэмжээний гашуудал зарлаж, орон даяар Төрийн далбааг бөхийлгөсөн юм.

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин
Petr Buzek:
Танд зээл хэрэгтэй юу???? Хувийн зээл эсвэл Бизнесийн зээл үү???? Энэ талаар надтай ярилц. ХОЛБОО БАРИХ НЭР: Ноён Петр Бузек, Хэрэв сонирхож байвал бидэнтэй холбогдоно уу::::::petrbuzekloanfirm@gmail.com Яг одоо Whatsapp: +639451256230
2023-02-10