Улаанбаатарт 8 хэм хүйтэн байна
2023-02-13

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно.

 

2023 оны 02-р сарын 13-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -20...-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Байдраг, Идэр, Ерөө голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4...+1 градус, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -3...-8 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн байна. 

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. -7...-9 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. -13...-15 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. -9..-11 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин