Туркэд дахин газар хөдөлжээ
2023-02-14

Туркэд өнгөрсөн долоо хоногт хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүний амь эрсэдсэн. Хоёрдугаар сарын зургааны өдөр хүчтэй газар хөдлөлт хоёронтаа болсны араас чичирхийлэлтүүд үргэлжилж байв. 

 

Энэ бүс нутагт даваа гарагийн үдэш дахин газар хөдөлжээ. АНУ-ын Геологийн албаны мэдээлснээр, Туркийн зүүн өмнөд хэсэг дэх Кахраманмараш хотод, орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 13-ны 22:20 цагт 4,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн голомт 4,9 км гүнд байжээ. 

 

Туркийн зүүн өмнөд хэсэгт байх Кахраманмараш хот өнгөрсөн долоо хоногт болсон газар хөдлөлтийн улмаас ихээхэн хохирол амссан юм. Энэ хотод тэсэж үлдсэн барилга тун цөөн байгаа талаар хэвлэлүүд мэдээлжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
тусламж аваачсанаас туркууд өөрсдөө түр гадаадад гарсан нь дээр баймаар
2023-02-14