Санхүүгийн зохицуулах хорооноос хариуцлага нэхье!
2023-02-15

Монголчууд сүүлийн хоёр жил койноор амьсгаллаа. Энэ тухай мэддэггүй, мэдээлэлгүй байсан монголчуудын шуналаар тоглосон үйл явц одоо гэмт хэрэг болон үргэлжилж байна. Цагдаагийн байгууллага нийт 64 койн, токеныг гаргаж, хөрөнгө татан төвлөрүүлэгчдийг шалгаж байгаа гэнэ. Койнчдын нэг хэсэг нь хохирч, нөгөө хэсэг нь шоронд орлоо. Түрүүч нь гэм зэмгүй хэмээн уйлж байна. Товчхондоо Санхүүгийн зохицуулах хороо ажлаа хийгээгүйн улмаас иргэд хохирч, залуус гэмт хэрэгтэн болов.

 

 

Мэдээж, Санхүүгийн зохицуулах хороо залуусыг койн гарга, иргэдийг ав гэж хэлээгүй, тулгаагүй. Гэхдээ төрийн нэрийн өмнөөс үйл ажиллагаа явуулдаг, нэрнээсээ л санхүүгийн зах зээлийг зохицуулах чиг үүрэгтэй энэ байгууллага маш хариуцлагагүй, нүдэн балай, чихэн дүлий байсны горыг монголчууд нийтээрээ амсаж байна.

 

Санхүүгийн зохицуулах хороо 2021 оноос хойш иргэдэд 30-40 удаа сануулсан гэнэ. Тухайн сануулгууд нь “койн аваад хохирсон тохиолдолд буруутан нь иргэн та өөрөө шүү, Санхүүгийн зохицуулах хороо ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл төрийн байгууллага өөрийн арьсаа хамгаалж, иргэнийг шуналд нь даатгаад орхисон.

 

Монгол Улс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуультай болж, тэр нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш долоон сарын дараа буюу 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс  Санхүүгийн зохицуулах хороо койн гаргагчдыг бүртгэж эхэлсэн байна. Үүнээс өмнө энэ чиглэлийн үйл ажиллагаа ямар ч зохицуулалтгүй, зах замбараагүй байсан гэсэн үг. Хүссэн бүхэн койн гаргаж, хувийн дансаараа иргэдээс мөнгө хүүлж байсан. Харин тэр үед Санхүүгийн зохицуулах хороо гэдэг байгууллага зөвхөн ажиглаж, сэрэмжлүүлэг төдийхөн гаргахаас цааш хэтрээгүй. Зөвхөн өөрийгөө хамгаалсан тэр сануулгыг нь хэн ч тоож хараагүй, хэнд ч сэрэмжлүүлэг болоогүй.

 

Дэлхий нийтэд виртуал хөрөнгийг зохицуулдаггүй, Монгол Улс хууль анхдагчдын нэг болсон мэтээр сурталчилж, иргэдийн төөрөгдүүлдэг. Гэвч дэлхий хэдийнэ зохицуулж, зарим улс төлбөрийн хэрэгсэл болгосон байхад зарим нь хориглосон байдаг. Алжир, Бангладеш, Боливи, Вьетнам, Египет, Ирак, Катар, Хятад, Македон, Марокко, Балба зэрэг улс бүрэнмөсөн болон хэсэгчилсэн хориглосон. Хойд хөрш ОХУ ч хориглох тухай ярьж, хууль боловсруулж байгаа.

 

Хөрөнгө, санхүүгийн зах зээл хөгжөөгүй, ил тод биш, авлигад идэгдсэн манай улс хуультай байлаа ч виртуал хөрөнгийг зохицуулж чадахгүй. Дахиад ямар замаар хичнээн иргэн хохирохыг Санхүүгийн зохицуулах хороо тооцоолж ч чадахгүй. Өчнөөн иргэн хохирсоны дараа 30, 40 удаа сануулга өгсөн тухайгаа л ярина.

 

Шуналдаа хөтлөгдөж койн авсан иргэн хохирч, хүний шуналаар наадаж мөнгө татсан залуус гэмт хэрэгтэн болоод өнгөрдөг юм байж. Тэгвэл энэ бүхнийг зүгээр хараад сууж байсан Санхүүгийн зохицуулах хороо ямар хариуцлага хүлээх вэ?!

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
MONGOLIA NEWS:
Бөөрөө зарах гэж олон жил оролдсоны эцэст би баяртай байна, миний бөөрийг ($700,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн NA HEALTH CARE-д баярлалаа. Имэйл: NAHEALTHCARE.IN@GMAIL.COM Whatsapp дугаар: +19099134258
2023-03-01
Хөрөнгө татан төвлөрүүлэх тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг коин нэрийн дор явуулж байхад хохьчин шүү гээд л СЗХ арьсаа хамгаалах ажлаа сайн хийсэн.
2023-02-15
Иргэн:
Койн луйвар гэдгийг хүн бүр мэдэж байсан. Өөрсдөө авсан бол хохь шүү. Одоо бас л улсаар тэжээлгэх гээд улсын байгууллагаас хохирлын мөнгө авах гээд байна уу? Биеэ дааж амьдраач ээ!
2023-02-15
Иргэн:
Санхүүгийн зохицуулах хороо өмнө нь койны аилжаа хийхдээ болгоомжтой хандах талаар мэдээлэл өгч л байсан. Өөрсдөө шуналаасаа болж хохирчихоод одоо олон юм шалчиганаад байх шаардлага байхгүй шүү
2023-02-15
ЛУИВАР ХИИХ БОЛОМЖ ОЛГОСОН ЛАЛРУУДИГ ОГЦРУУЛ
2023-02-15
Mgl:
Ene zaliland SZH yamarch hamaagui. Ugaasaa zalilan bolgoniig zohitsuuldah bolomjgui.Eruugiin huuliaraa yavna. Harin ch ene huuli bus, ardaa baritsaa batalgaagui zuil shuu. Bitgii eneruu orooroi gej mash ih anhaaruulsan.
2023-02-15
vnen:
наад сзх нэртэй сүржин хулгаачдын хамсаатан байгуулга юуч хиихгүй хзх гээдл бас л олон хүмүүс хохирсондоор олон жилиин өмнө
2023-02-15