ФОТО: Рианнагийн гэр бүл Vogue сэтгүүлийн нүүрийг чимжээ
2023-02-16

Алдарт дуучин Рианна болон A$AP Rocky нар бяцхан хүүтэйгээ Британийн "Vogue" сэтгүүлийн нүүрийг чимжээ. 


Удаан хугацааны дараа тайзандаа эргэн ирсэн дуучин Рианна "Super Bowl Half Time" шоугаар сүүлийн хэдэн долоо хоногт дуулиан тариад байгаа билээ. "Umbrella", "Diamonds", "Work" зэрэг 11 хит дуунаас бүрдсэн 13 минутын үзүүлбэрийнх нь үеэр үзэгчид түүнийг жирэмсэн болсноо зарласан байх магадлалтай хэмээн цахим хуудсаараа шуугьж эхэлсэн. 

 

 

 

Дуулиан дуулианы араас Рианна Роки нарын Vogue сэтгүүлийн нүүрэнд гэр бүлээрээ чимсэн нь дахин ярианы сэдэв болж байна. 

 

 

34 настай тэрбээр нөхөр Роки болон хүүтэйгээ далайн эрэг дээр торгон хар даашинз өмсөж, нөхөр хүүхдийн хамт алхаж буй дүр зургийг харуулжээ. 
 

Shuud.mn
Сонин хачин
@girl.with.a.diamond.earring:
Satelliet
2023-02-16
@girl.with.a.diamond.earring
2023-02-16