ОХУ-ын шүүх Украины иргэнийг тагнуулын хэрэгт буруутгаж, 16 жилийн ял оноожээ
2023-02-16

ОХУ-ын Тульск мужийн шүүх Украины иргэнийг тагнуул хийсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн талаар тус шүүхийн хэвлэлийн алба мэдээлснийг Интерфакс агентлаг дамжуулжээ.

 

Украины иргэнийг ОХУ-ын Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж чанга дэглэмтэй хорих ангид 16 жил ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна. Интерфакс агентлагийн мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр сараас 2021 оны наймдугаар сарын хооронд Украины иргэн Тула хотод төрийн нууц бүхий мэдээллийг гадаад улс оронд дамжуулж байсан гэнэ.

 

Түүнийг 2021 оны наймдугаар сард Оросын Холбооны аюулгүй байдлын албаныхан баривчлан саатуулсан бөгөөд тэрбээр Украины тагнуулын албадаас өгсөн даалгавраар Оросын батлан хамгаалахын үйлдвэрүүдийн ажилтнуудыг хайж, мэдээлэл цуглуулж байсан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин