Туркэд нурангин дор 228 цаг байсан хоёр хүүхдийг аварчээ
2023-02-16 14:12

Турк, Сирид газар хөдөлснөөс хойш 10 дахь өдөр нь өнөөдөр тохиож байна. Газар хөдлөлтөөс хойш цаг мөч өнгөрөх тусам амьд хүн олох магадлал тун бага гэж үздэг ч Туркэд ажиллаж буй аврагчид нурангин дороос олон хоногийн дараа ч амьд хүн олсоор байгаа юм. 

 

Энэ удаад, Хатай мужид газар хөдлөлт болсноос хойш 228 цагийн дараа нэг эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт аварсан талаар Анадолу агентлаг мэдээлжээ. Тэднийг Антакья хотын Оймак гудамжны барилгын нурангин дороос олжээ. 

 

Үүнээс өмнө, газар хөдөлснөөс хойш 227 цагийн 74 настай Жемиля Кекеч гэх эмэгтэйг аварсан байна. Түүнийг Дулкадироглу дүүргийн Пынарбаши хорооллын зургаан давхар орон сууцны нурангин дороос олжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
оо:
хүн аврагдлаа гэх ямар сайхан санагддаг гээч хөөрхийдөө үнэхээр аймааар юм боллоо доо
2023-02-17
Loyle Carner:
RECOVERYMASTERS BEST HACKERS EVER Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire a bitcoin recovery Master or funds recovery Master to help recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams.contact RecoveryMasters via email (Recoverymasters@email.cz) WhatsAp +1(551) 202-23-35
2023-02-17
Хүний амь аврагдаж байна гэдэг мэдээ бол үнэхээр гоё мэдрэмж. Даанч манай энэ сайтуудууд /shuud.mn/ арай шүү. "227 цагийн 74 настай гэж"???!!!
2023-02-16
Зочин:
Тохиогоод байхдаа яахав дээ ямар баяр биш. Үгийн утгаа бодож сонгож бичээчээ
2023-02-16