Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн тав дахь жагсаал Францад боллоо
2023-02-17

Франц даяар ажил хаялт, эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр байна. Пүрэв гарагт эсэргүүцэгчид хогны савнуудыг шатаан эсэргүүцлээ илэрхийлсэн гэж МИР24 телевиз мэдээлжээ. 

 

Энэ удаагийн арга хэмжээ нь тав дахь жагсаал аж. Францын томоохон үйлдвэрчний эвлэлүүдийн зохион байгуулсан эдгээр эсэргүүцэлд оролцогчид тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэж, тэтгэврийн насыг 60 нас хүртэл бууруулахыг шаардаж байгаа аж. Тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцэх хүрээнд хэдэнтээ ажил хаялт зарласан юм. Ажил хаялтад нисэхийн диспетчерүүд ч нэгдсэн тул Францын таван нислэг тутмын нэг нь цуцлагджээ. Түүнчлэн тэтгэврийн шинэчлэлийг цуцлах цахим өргөдөлд нэг сая хүн гарын үсэг зурсан байна.

 

Францын хэвлэлүүдийн мэдээлснээр, тэтгэврийн шинэчлэлийг тус улсын хүн амын 67 хувь нь эсэргүүцэж байгаа ч Засгийн газар энэ эсэргүүцлийг үл тоон 2030 он гэхэд тэтгэврийн насыг 64 болгон нэмэгдүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрүүл ухаанаар бодоход европыг ардчилал биш коммунизм аврах юм шиг санагдаж байна.
2023-02-17