Хойд Солонгос Япон тэнгисийн зүг хэд хэдэн пуужин харважээ
2023-02-20

БНАСАУ-ын талаас хэд хэдэн баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгос болон Япон улс мэдэгдлээ. Эдгээр пуужингууд нь усанд унасан гэж Ёнхап агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 20-ны өдөр Хойд Солонгос Япон тэнгисийн зүг пуужин харвасан гэж Өмнөд Солонгосын цэргүүд мэдэгджээ. Одоо пуужингийн нислэгийн үзүүлэлтийг тодорхойлохоор Өмнөд Солонгосын цэргүүд ажиллаж байгаа аж. 

 

Ийнхүү пуужин харвасан нь цэргийн сургуулилалттай холбоотой байж болзошгүй юм.

 

Пуужин харваснаас нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр Өмнөд Солонгос, Японы хамтарсан сургуулилалт болсон бөгөөд энэ нь Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин харвасантай холбоотойгоор хариу үйлдэл үзүүлэх, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой байв. 

 

Энд дуулгахад,  2023 он гарсаар БНАСАУ гурвантаа пуужин харвасан юм. Хоёрдугаар сарын 18-ны өдөр Хойд Солонгос тив алгасах баллистик пуужин харвасан бөгөөд энэ пуужин 67 минутын хугацаанд 989 км замыг туулж, тэнгист унажээ. Харин өмнөх онд Хойд Солонгос 37 удаа пуужин харваж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин