"Навальный" кино BAFTA-ийн шагнал хүртжээ
2023-02-20

Канадын найруулагч Дэниэл Роэрын бүтээсэн "Навальный" баримтат кино Британийн кино урлагийн гол шагнал болох BAFTA-ийн шагнал хүртсэн талаар ВВС мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хоёрдугаар сарын 19-ний өдөр BAFTA шагнал гардуулах ёслол болсон бөгөөд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн тухай "Навальный" кино "Шилдэг баримтат кино" нэр төрлийн ялагч болсон аж. 

 

"Навальный" кино 2022 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. Энэ кинонд Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйг 2020 оны наймдугаар сард хэрхэн хордуулсан, үүний дараа Германд эмчлүүлсэн, Москвад ирснийх нь дараа баривчилсан зэрэгтэй холбоотой үйл явдлууд гардаг аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Наадах чинь Оскар авна харж л байгаарай...учир нь кино нь сайндаа биш политикд байгаа...
2023-02-20