Сар шинийн өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
2023-02-21

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

 

Сар шинийн өдрүүдээр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2023 оны 02-р сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -12...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +2...+7 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +1...-4 градус, бусад нутгаар -3...-8 градус хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 2-7 метр. -3...-5 градус хүйтэн байна.

 

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.

 

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. -6...-8 градус хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин