Саудын Араб Украинд 400 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ
2023-02-27

Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Сальман Аль Сауд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй утсаар холбогдож, хэлэлцээ хийжээ. Энэ үеэр Саудын Араб хүмүүнлэгийн тусламж амалсан байна. 

 

Saudi Press Agency агентлагийн мэдээлснээр, Саудын Арабын удирдлагууд Украинд 400 сая долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ. Түүнчлэн энэн хэлэлцээрийн үеэр Сальман аль Сауд болон Зеленский нар олзны хүмүүсийг суллах асуудлыг хөндөн ярилцсан байна. Украины Ерөнхийлөгч Твиттер хуудсаараа дамжуулан угсаа залгамжилсан ханхүүд талархлаа илэрхийлжээ.

 

Энд дуулгахад, өнгөрсөн оны есдүгээр сард  Саудын Араб, Туркийн зуучлалтайгаар ОХУ, Украин олзны хүмүүсийг солилцох томоохон ажиллагаа зохион байгуулж байлаа. Тухайн үед Оросын 55 цэрэг, нөгөө талаас 215 цэргийн олзны хүмүүсийг чөлөөлж байсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Энэ улс ардчилсан улс биш гэхдээ украйнд бүх улс тусалж бна.Слава украйн.
2023-02-27
Араб эмират улсад олон улсын том зэвсгийн үзэсгэлэн худалдаа болж байна. Монголчууд ч гэсэн зэвсэг авах ёстой биз дээ яагаад ийм чухал мэдээ мэдээлэхгүй байна
2023-02-27
Шударга, ардчилсан улс болгон Украинд тусалж байна
2023-02-27