Нийслэл Шилэн дансаа ХОЁР сар хөтлөөгүй байна
2023-02-28

Төрийн болон төрийн өмчит бүх байгууллага шилэн данс хөтлөхөөр хуульчилсан. Ингэснээр тухайн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа ил тод, нээлттэй, ойлгомжтой байх, түүнд олон нийт хяналт тавих мэдээллийн тогтолцоог бий болгоно гэж үздэг. 

 

 

Тэгвэл шинэ он эхэлснээс хойш төрийн болон төрийн өмчит байгууллагуудын Шилэн данс хөтлөлт тааруухан үнэлгээ авахаар байна. Тухайлбал, Д.Сумъяабазар ТӨСВИЙН захирагчтай Нийслэлийн Засаг даргын тамгын газар Шилэн дансаа хөтлөөгүй байна.

 

Шилэн дансны мэдээллээс харвал сүүлийн хоёр сар буюу он гарснаас хойш Нийслэлийн Засаг даргын тамгын газар Шилэн дансандаа орлого зарлагын гүйлгээг огт тэмдэглэхгүй байгааг доорх зургаас харж байна. 

 

Улаан анхааруулга нь тухайн байгууллага нь ямар нэг мэдээлэл оруулаагүй байгаа тэмдэглэгээ юм. 

Shuud.mn
Сонин хачин