Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн прокурор Украинд очжээ
2023-03-01

Гааг дахь Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор  Украины эрчим хүч, дэд бүтцийн объект руу хийсэн Оросын пуужингийн цохилт, дроны халдлагуудын нөхцөл байдлыг судлах зорилгоор мягмар гарагт Украинд очжээ. Энэ үеэрээ тэрбээгр Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй уулзсан байна.

 

"Манай хүмүүс, хүүхдүүдийг албадан нүүлгэж байгаа зэрэг Оросын гэмт хэргүүдэд онцгой анхаарал хандуулна. Хомроглон устгаж байгаа Оросын энэ гэмт хэрэгт хууль ёсны шийтгэл онооно" хэмээн Зеленский мэдэгдээд Украинд Олон улсын эрүүгийн шүүхийн офисыг нээхэд бэлэн болж байгааг онцолсон байна. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, Олон улсын эрүүгийн шүүхийн ерөнхий прокурор Карим Хан Орос улс энгийн иргэдэд цохилт өгөхийг хориглосон Женевийн конвенцийг хэрхэн зөрчиж байгааг нүдээр харахаар Украинд очжээ.  Женевийн конвенци болон түүний нэмэлт протоколуудад иргэний объект болон цэргийн байг байлдаж буй талууд ялгаж салгахыг үүрэг болгосон байдаг юм. Түүнчлэн олон улсын эрх зүйгээр иргэний объект руу халдахыг хориглодог аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин