Орост Ми-8 нисдэг тэрэг сүйрчээ
2023-03-01

Хоёрдугаар сарын 28-ны мягмар гарагт Оросын Мурманск мужид Ми-8 нисдэг тэрэг сүйрчээ. Энэ талаар шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар Интерфакс агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Ловозероос холгүйхэн нисдэг тэрэг сүйрсэн, сүйрэх үед хөлөгт найман хүн байснаас дөрөв нь гэмтсэн аж. Энэ нисдэг тэрэг иргэний нислэг үйлдэж байсан бөгөөд газардах зурвас руу орохоос гурван километрийн зайд сүйрчээ.

 

Ми-8 нисдэг тэрэгний зорчигчид дунд нэг хүүхэд байсан гэж Mash мэдээлсэн байна. Нисдэг тэрэгний нисгэгч хүнд гэмтжээ. Ослын шалтгаан нь нислэгийн алдаа эсвэл техникийн гэмтэл байж болзошгүй гэж агаарын албаныхан мэдээлснийг ТАСС дамжуулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
We offer financial loans and investment loans:
Financing / Credit / Loan We offer financial loans and investment loans for all individuals who have special business needs. For more information contact us at via email: bullsindia187@gmail.com From 5000 € to 200.000 € From 200.000 € to 50.000.000 € Submit your inquiry Thank you
2023-08-30