ОХУ-д тусалсных нь төлөө Хятадын эсрэг хориг тавихаар АНУ холбоотнуудтайгаа хэлэлцэж байна
2023-03-02

Украины эсрэг Оросын хийж буй дайнд Хятад улс ОХУ-д туслаж байгаа гэж Америкийн тал хэдэнтээ буруутгаж байсан. Цаашлаад, БНХАУ Орост цэргийн дэмжлэг үзүүлвэл Хятадын эсрэг тавих хоригийг дэмжихэд бэлэн байгаа эсэхийг АНУ ойрын холбоотнуудаасаа тодруулж байгаа гэж Ройтерс мэдээлжээ. 

 

Ройтерс агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжуудын өгүүлснээр, одоогоор АНУ-ын талаас явуулж буй зөвлөгөөн урьдчилсан шатанд байгаа, гэхдээ G7 зэрэг орнуудаас дэмжлэг авахыг АНУ хүсэж байгаа гэнэ. Хятадын эсрэг чухамхүү ямар хориг тавихаар зэхэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа аж. 

 

Эх сурвалжуудын онцолсноор, тодорхой арга хэмжээний тал дээр аль нэг талаас АНУ бүрэн дэмжлэг аваагүй гэнэ. Энэ мэдээлэл гарсны дараа Цагаан ордон болон Сангийн яам тайлбар өгөөгүй байна.

 

Энд дуулгахад, Америкийн Төрийн департамент Хятадыг Орост цэргийн тусламж үзүүлж байгаа хэмээн энэ сард буруутгаж байлаа. Цаашлаад Москвад зэвсэг нийлүүлэх боломжийг Бээжин судалж байгаа хэмээн Төрийн департамент мэдэгдэж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Зочин:
Ганц оростой далдуур үзэлцээд бараг ялагдаж яваа барууныхан ,одоо хятдын эсрэг ажиллагаа явуулбал сүйрлийнхээ замд орно биз дээ
2023-03-02
Ану-д ямар хамаа байна:
Улс орнууд бие биедээ туслах нь ану д ямар ч хамаагүй
2023-03-02
зочин:
Хэн нь хэндээ туслах нь дээрэмчин Америкт ямар хамаа байна вэ? Америкууд үнэхээр мэдрэл гарууд юм аа?
2023-03-02