Финланд Оростой залгаа хил дээр хашаа барьж эхэллээ
2023-03-02

Финланд улс Оростой залгаа хил дээрээ 200 км үргэлжлэх хашаа барих ажлаа эхлүүлсэн талаар  Yle мэдээлжээ. Хил зааглах хашааг Өмнөд Карели муж дахь Иматра хилийн шалган нэвтрүүлэхийн бүсэд эхлүүлсэн байна.

 

Эхний ээлжинд гурван километр урттай хашааг зургадугаар сар гэхэд барьж дуусгах аж. Энэ хэсгийг барих өртөг зургаан сая евро болж байгаа талаар эх сурвалж онцолжээ.

 

Орост хэсэгчилсэн дайчилгаа зарлагдсаны дараа Оросын талаас зорчигчдын урсгал эрс нэмэгдсэний улмаас Финландын хилийн алба хил эдэр хааша барих санаачилга гаргасан юм. Ингэснээр Финланд, Оросыг заагласан хилийн 10-20 хувь буюу 130-260 км зайд хашаа босгохоор төлөвлөсөн байна. Хилийг зааглах хашаа гурван метр өндөртэй, дээгүүрээ өргөст тор татсан байх гэнэ. Мөн хашааг шөнийн цагаар ч ажилладаг  ажиглалтын камер, гэрэлтүүлэг, чанга яригчаар тоноглох юм байна.  Хашааг босгоход 139 сая евро зарцуулахаар төлөвлөжээ.

 

Өмнө нь Финландын хил модон хашаатай байсан юм. Энэ нь мал сүрэг орохоос сэргийлсэн хашлага зориулалтаар ашиглагдаж байлаа. Харин есдүгээр сард оросуудын урсгал эрс нэмэгдсэн, мөн Финланд НАТО-д элсэх хүсэлтэй байгаатай холбоотойгоор хилийн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр шийдсэн аж.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04
Орос задрахаар алдсан нутгаа авах биз, Молотов гэж төмөр бөгст гай оролцож хөршийнхөө нутгийг дээрэмдсэн
2023-03-03
Зочин:
Хууль бус дүрвэгсдийн эсрэг ийм хана босгомоор юм.
2023-03-02