Газар хөдлөлтийн улмаас Туркэд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ
2023-03-03

Туркэд хоёрдугаар сарын зургаанд болсон газар хөдлөлтийн улмаас гутлын үйлдвэрлэлийн гол бүс болох Антакьяд 400 орчим гутлын үйлдвэр нуржээ. Энэ талаар Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Берке Ичтен Shoe Intelligence-д мэдээлжээ. 

 

Газар хөдлөлтийн улмаас нурсан үйлдвэрүүд нь Туркийн нийт үйлдвэрийн хүчин чадлын 10 хувийг эзлэж байсан бөгөөд энд 10 мянга орчим хүн ажиллаж байсан аж. Туркэд нийтдээ 10 мянга орчим гутлын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг, эдгээр үйлдвэрт 350 мянган хүн ажиллаж, жилд 550 сая хос гутал үйлдвэрлэдэг юм байна.

 

Эдгээр үйлдвэрүүд Стамбул, Измир, Конья, Антакья, Адана хотуудад үйлдвэрлэлийн бүс үүсгэн үйл ажиллагаа явуулдаг аж. Газиантеп, Адана хотууд ч газар хөдлөлтөд өртсөн ч эдгээр хотуудад байрлах гутлын үйлдвэрүүд байгалийн гамшигт өртөөгүй байна.

 

Туркийн гутал үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүний мэдээлснээр, Антакья бүсэд ажиллаж байсан хүмүүс "туршлагатай гуталчид" байсан гэнэ. Тэднээс хичнээн нь байгалийн гамшгийн улмаас амиа алдсан нь одоогоор тодорхойгүй байгаа, үйлдвэрүүдийг сэргээхийн тулд засгийн газрын дэмжлэгтэйгээр бусад холбоодтой хамтран хандив цуглуулж байгааг тэрбээр онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
LISA DONALDS:
THE ONLY TRUSTED AND GUARANTEED RECOVERY EXPERT TODAY (MR MORRIS GRAY) Please everyone should be careful and stop being deceived by all these brokers and account managers, they scammed me over $279,000 of my investment capital, they kept on requesting for extra funds before a withdrawal request can be accepted and processed, in the end, I lost all my money. All efforts to reach out to their customer support desk had declined, I found it very hard to move on. God so kind I followed a broadcast that teaches on how scammed victims can recover their fund, I contacted MORRISGRAY830@GMAIL. COM , the email provided for consultation, I got feedback after some hours and I was asked to provide all legal details concerning my investment, I did exactly what they instructed me to do without delay, to my greatest surprise I was able to recover my money back including my profit which my capital generated. I said I will not hold this to myself but share it to the public so that all scammed victims can get their funds back. Contact; MORRISGRAY830@GMAIL,COM...
2023-03-04