Ц.Элбэгдорж, Х.Баттулга, С.Баярцогт, Ж.Оджаргал нарыг гэрчээр дуудна
2023-03-06

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол энэ  сарын 13-17-ны өдрүүдэд Төрийн ордонд болно. 

 

 

 

Энэ талаар Түр хорооны дарга Б.Энхбаяр "Нийт 210 хүн, албан тушаалтныг гэрчээр дуудна. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Ч.Хүрэлбаатар М Си Эс группийн үүсгэн байгуулагч үүсгэн байгуулагч Ж.Оджаргал, "Таванбогд Трейд" группийн үүсгэн байгуулагч Ц.Баатарсайхан, Буян компанийн үүсгэн байгуулагч Б.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Н.Батбаяр, Н.Батбаярын охин Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Ш.Адьшаа нарын 210 хүнийг энэ удаагийн сонсголд гэрчээр дуудна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Битгий хуц.
2023-03-06