Туркэд газар хөдлөлтийн улмаас 80 тэрбум орчим долларын хохирол учиржээ
2023-03-09

Хоёрдугаар сарын зургааны өдөр Турк, Сирид хүчтэй газар хөдлөлт болж, Туркэд гэхэд л 200 мянга гаруй барилга байшин нурж, амиа алдсан хүний тоо 46 мянгыг давсан юм. 

 

Энэ байгалийн гамшгийн улмаас Туркэд учирсан хохирол 80 тэрбум орчим долларт хүрсэн талаар Туркийн Хөдөө, ойн аж ахуйн сайд Вахит Киришчи мэдэгджээ. Тариалангийн талбайн услагааны улирал эхлэх үед хохирлын хэмжээ улам нэмэгдэж болзошгүй, учир нь услагааны системд гэмтэл гарсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа гэж сайд онцолсон байна. 

 

Түүнчлэн Туркийн экспортын салбарт ч байгалийн гамшиг асар ихээр нөлөөлсөн гэж Киришчи мэдэгджээ. Түүний өгүүлснээр, газар хөдлөлтөд өртсөн бүсүүд экспортод гаргах бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ 40 хувиар бууруулсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин