Харри, Меган нарын хүүхдүүд ханхүү, гүнж хэргэмтэй болжээ
2023-03-10

Сассекийн гүн, гүнгийн авхайн хүүхдүүд болох Арчи, Лилибет нар ханхүү, гүнж гэсэн хэргэмийг албан ёсоор авсан талаар Британийн хааны гэр бүлийн цахим хуудсан дээр зарлажээ. 

 

Энэ нь хааны гэр бүлийн хүүхдүүдийн хэргэмийг тодорхойлдог журмын дагуу олгох хэргэм бөгөөд энэ журмыг II Элизабет хатан хааны өвөө V Георг 1917 онд тогтоож байсан гэж ВВС агентлаг мэдээлсэн байна.

 

Энэ журмын дагуу хааны хүүхдүүд болон ач зээ нар, эсвэл угсаа залгамжлагчийн хүүхдүүд ханхүү, гүнж гэсэн хэргэмтэй болдог аж. "Энэ бол өвөө нь хаан болсны дараа хүүхдүүдэд олгох зүй ёсны хэргэм. тухайн асуудлыг Букингемийн ордонтой зөвшилцөн эрт шийдсэн байсан" гэж Харри, Меган нарын төлөөлөгч өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, ханхүү Харри болон Меган нар 2020 онд хааны гэр бүлийн гишүүн байхаас татгалзаж, улмаар АНУ-д суурьших амьдрах болсон юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин