Оросын талд тагнуул хийсэн Италийн цэргийн алба хаагч 30 жилийн ял сонсов
2023-03-10

Оросын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Италийн цэргийн алба хаагч, тэнгисийн цэргийн офицер Вальтер Биотыг 30 жилээр хорих тогтоолыг Ромын цэргийн шүүх гаргасан талаар  ANSA агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Вальтер Биотыг тагнуул хийхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нууц мэдээллийг задруулсан, тагнуул хийх зорилгоор нууц мэдээлэл дамжуулж, гэрэл зураг авсан хэрэгт буруутгасан байна. Прокурорын газрын дүгнэлтээр, тэрбээр Итали дахь Оросын Элчин сайдын яамны ажилтанд нууц мэдээлэл, баримтуудыг дамжуулж, мөнгөн шагнал авдаг байсан гэнэ. Улмаар Биотод бүх насаар нь хорих ял оноох ялын дүгнэлтийг Цэргийн прокурорын газар үйлдсэн байжээ.

 

Вальтер Биотын олж авсан мэдээлэл дунд НАТО-ийн нууц мэдээллүүд ч байсан гэнэ. Италийн офицер тэрбээр ихээхэн итгэл хүлээсэн хүн байсан тул нууц баримт бичгүүдийг олж авах, тэдгээрийн зургийг дарах боломжтой байсан гэж мөрдөн байцаагчид дүгнэжээ. Түүнтэй холбогдох тагнуулын хэргийг иргэний шүүхэд ч шүүж байгаа бөгөөд сонсгол зун болтол хойшлогдсон байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тагнуулыг бурханы номонд муу хүн гэж үздэг
2023-03-22
ха ха:
Манайд сайн дурын тагнуул олон байгаа биз. Энэ олон пост, комментуудыг харахад дайсан дайраад ороод ирэхэд мөнгөн аягатай сүү бариад угтах хүмүүс маш олон байх шиг
2023-03-10