Нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлнэ
2023-03-10

Улаанбаатар хотод хийж буй бүтээн байгуулалт, мөн 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан нийтийн бие засах газрын тоог нэмэгдүүлэх шаардлагатайг Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа онцоллоо. 

 

 

Тэрбээр “Нийтийн бие засах газар 24 байдгаас 19 нь тогтмол ажиллаж байна. Энэ жилийн хувьд 10 байршилд нэмж шинээр байгуулахаар төлөвлөсөн. Тиймээс 24 цагаар нийтийн бие засах газрын үйлчилгээг иргэдэд хүргэх, үйлчилгээ эрхлэх, ашиглалт хамгаалалтыг хариуцан ажиллах сонгон шалгаруулалтыг  зарласан тул хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудыг оролцохыг урьж байна” гэсэн юм.

Shuud.mn
Сонин хачин
Үхсэн ац...онгойдог жорлон нэг ч байхгүй...онгойлоо гэхэд орохын аргагүй үнэр танай, баас шээс. Мөхөж сөнөж байгаа улс
2023-03-12
Баагий:
шал худлаа, вокзалын арын нийтийн 00 -д өглөө 9-орой6 ГЭСЭН ЦАГИЙН ХУВААРЬТАЙ, БУСАД ЦАГТ НЬ ХААНА БИЕ ЗАСАХ ВЭ, СААДААР ИЛ ЗАДГАЙ БИЕ ЗАСАЖ БАЙНА. ТӨРИЙН ВМ ИЙМ Л БАЙДАГ ЮМ БАЙНА. ХУВИЙН ХЭВШИЛД ӨГВӨЛ 24 ЦАГ АЖИЛЛАНА ДАА
2023-03-11