Л.Энх-Амгалан: Дайн сурталчилсан этгээдүүд хариуцлага хүлээх ёстой
2023-03-13

 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас Монголын 150 орчим багш, сурагчид дайн сурталчилсан "Эр зоригийн хичээл" орсон тухай мэдээлэл цацагджээ. Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж, нягталья!!!" хэмээн жиргэсэн байна.

 

ОХУ-ын хувьд сургалтын програмдаа цэрэг, эх оронч үзлийн хичээл оруулахаа албан ёсоор зарласан. Түүхийн хичээлдээ Орос-Украйны цэргийн ажиллагааны талаар оруулахаа мэдэгдэж байсан юм. 

Shuud.mn
Сонин хачин
Энхамгалан гэж хэн нь мэдэгдэхгүй шээс дандаа орос монголын хооронд яс хаяж байх юм. Харах царайны урд зүгийнх байх шүү
2023-03-13
Зочин:
Дайны зөв сайн сайхан юм гэж нэг ч байхгүй. Үхэл хагацал сүйрэл үзэн ядалт. Дайныг бүү дэмж Монголчуудаа
2023-03-13
Болд:
Маш зөв. Путины эхлүүлсэн энэ бузар дайныг суртчилж болохгүй. Манай улс Орос Украйны альных нь ч талд орохгүй. Дайныг дэмжихгүй гэдэг байр сууриа дэлхий дахинд зарласан улс. Иймд дээрх хоёр улсыг дэмждэг ч байсан иргэн бүр дайныг суртчилахгүй төрийхөө дэлхийд зарласан байр суурийг баримтлаж явах ёстой
2023-03-13
иргэн:
энэ яргачин Путины Орос дэлхийг тайван байлгахгүй юм байна Юу гэнээ Новоросийд туслана гэж хэдэн мөнгөний этгээдүүд ярих шиг Гадаад яам эсэргүүцэл илэрхийлэх ёстой Тагнуул нь тэр дайныг дэмжээд байгаа этгээдүүддэд хариуцлага тооцооч
2023-03-13
Зочин:
Овоодоо, нэг хүн шиг юм хэлэх чинь. Эргүүнүүд их бий шүү
2023-03-13