"Эмэгтэй шилдэг туслах дүр"-ийн шагналыг Жейми Ли Кёртис хүртлээ
2023-03-13

АНУ-ын Кино урлагийн академийн "Оскар" шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт үргэлжилж, шилдгүүдийг тодруулсаар байна. 

 

Америкийн жүжигчин Жейми Ли Кёртис "Everything Everywhere All at Once" кинонд бүтээсэн дүрээрээ "Эмэгтэй шилдэг туслах дүр" нэр төрөлд ялагч болон Оскар гардлаа. Ингэснээр тэрбээр Оскар шагналыг анх удаа хүртэж байгаа юм. Өмнө нь Жейми Ли Кёртис Бафта, Грэмми зэрэг нэр хүнд бүхий шагналуудын эзэн болж байв. 

 

"Шилдэг эмэгтэй туслах дүр" нэр төрөлд түүнтэй хамт "Хар ирвэс: Ваканда үүрд" кинонд тоглосон Анжела Бассетт, "The Banshees of Inisherin" киноны туслах дүрээрээ Керри Кондон, "Халим" киногоор Хонг Чау мөн Жеймитэй хамт Everything Everywhere All at Once кинонд тоглосон Стефани Сюй нар өрсөлдсөн юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин