Гэрчээр дуудагдсан Ц.Элбэгдорж, Ж.Оджаргал нар сонсголд ирсэнгүй
2023-03-13

Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн сонсгол эхэллээ. Энэ удаагийн сонсголд 240 гэрчийг дууджээ.

 

Өнөөдөр арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ.

 

АСЕМ Вилла төслийн зээл, зээлийн зарцуулалтын талаарх шинжээчийн дүгнэлт:

 

Олгосон зээлийн хэмжээ: 125 тэрбум төгрөг

Дэд зээлдэгч: Скай ресорт ХХК

 

АСЕМ Вилла хотхон нь Богдхан уулын дархан цаазат газар байрладаг. БОАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас 2007 онд Скай ресорт ХХК-ийн хамаарал бүхий Глобалтех ХХК-д 10 га газрыг, 2008 онд Мариот ХХК-д 13.9 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар олгосон байна. Гэвч аялал жуулчлалын чиглэлээр ашиглаагүй байна.

 

 

АСЕМ Вилла төсөл 100 хувь хэрэгжиж, 53 орон сууц нь 53 иргэнд зарагджээ.

 

Скай ресорт ХХК-ийн хувьцааны

 

19.64 хувийг Kerry resort Hong Kong

60.71 хувийг МCS пропертийз Холдинг

19.64 хувийг Петровис ХХК эзэмшиж байна. Эцсийн өмчлөгчөөр Ж.Оджаргал бүртгэлтэй байна.

 

Энэ төслөөр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Скай ресорт ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал нарыг гэрчээр дуудсан ч ирсэнгүй.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: АСЕМ Вилла барих гэж авсан мөнгөнийхөө 49.7 тэрбум төгрөгөөр арилжааны зээлээ хаасан байна. 806 сая төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хүүнд буцаан төлсөн байна. 8 тэрбум төгрөгийг Скай ресорт ХХК-ийн ХХБ-ны бизнесийн зээлээ хаасан байна. 34.4 тэрбум төгрөгийг Энержи Ресурс буюу MCS группын охин компанийн гадаад шилжүүлгээр MMC-ийн бондын төлбөр төлсөн байна. Ингээд тооцохоор нийт 125 тэрбум төгрөгийн зээлийн 92 тэрбум төгрөгөөр MCS групп өөрийн компанийн арилжааны банкин дахь зээлийг хаасан эсвэл бондын төлбөрт төлж, зориулалт бусаар зарцуулсан байна. АСЕМ Вилла барих зардал нь 30-аад тэрбум төгрөг гарсан уу? Энэ дүгнэлтэд ямар байр суурьтай байна вэ?

 

 

Скай ресорт ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Пүрэвсүрэн: 53 вилла болон клаб хаусын барилгыг нэг жилийн хугацаанд ашиглалтад оруулах шаардлагатай болсон. Маш шахуу, өдөр хоногтой уралдсан. Гэтэл амалсан санхүүжилт нь шийдэгдээгүй. Тиймээс бид ХХБ-аас гүүрэн зээл авч, өөрсдийн хөрөнгөөр барилгын ажлыг санхүүжүүлээд явсан. Санхүүжилт шийдэгдсэн 09 дүгээр сарын 25-нд барилгын ажилд 60 хувьд хүрсэн байсан. Санхүүжилт ХХБ-аар орж ирсэн. Тэндээс ХХБ зээлээ суутгаж аваад, үлдсэнийг нь Скай ресорт руу шилжүүлсэн.

 

Скай ресорт ХХК АСЕМ Виллаг барих гүйцэтгэгч компанитай 127 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Бүх төлбөр мөнгийг гүйцэтгэгч компани руу шилжүүлсэн байгаа.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: АСЕМ Вилла-ийн орон сууцууд одоо хэний эзэмшилд байгаа вэ?

 

MCS группийн хуулийн албаны дарга Уянга: Нийт 53 виллагийн 23-ыг нь худалдан борлуулсан. Үлдсэн 32 виллаг борлуулж чадахгүй байсан. Зээлийн хүүг төлөхийн тулд үлдсэн 32 виллаг Скай ресорт ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хүчээр худалдаж авсан. 

 

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж амьдардаг уу? Худалдан авалт хийсэн үү?

 

MCS группийн хуулийн албаны дарга Уянга: Амьдардаггүй. Миний харж байсан гэрээнүүд дунд бол байхгүй.

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Өөрийн нэрээр бол байхгүй л дээ

 

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Тодорхой асуулт асууж байна, таныг MCS групптай холбоотой гэж ярьдаг. Энэ үнэн үү? Яагаад энэ компанид давуу байдал үүсгэж 125 тэрбум төгрөг олгов. 125 тэрбум төгрөгийн 92 тэрбум төгрөгийг энэ компани арилжааны зээл, бондын төлбөрт зарцуулаад, дархан цаазат газар амины орон сууц барьсан. Гадаадын том арга хэмжээ зохион байгуулна гэсэн сайхан мөрөөдөл, зорилгын дотор тухайн компанид давуу байдал олгож, арилжааны банкинд хүүгийн зөрүүнээс 25 тэрбум төгрөгийн ашиг хийх боломж олгосон.

 

Иргэд амьдарч болдоггүй төрийн тусгай хамгаалалттай газарт энэ компанид яагаад 10 000 га газар, зээл өгч, амины орон сууц барьж, өөрсдөө амьдарч байгаа юм бэ?

 

Сангийн сайд асан С.Баярцогт: Би MCS компанитай ямар ч холбоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

 

 

АСЕМ-ийг зохион байгуулах ажлын алба ГХЯ-н дээр байгуулагдсан. Бүх материалыг ГХЯ-наас боловсруулж, оруулж ирсэн. АСЕМ-ийн санхүүжилт төсвөөс, хувийн хэвшлээс, гадаадын зээл тусламжаас бүрдсэн. АСЕМ-ийг зөвхөн Хөгжлийн банкаар санхүүжүүлсэн гэж ойлгож ерөөсөө болохгүй. Тэр бүү хэл АСЕМ сан байгуулагдаж, Монгол Улсын ААН, иргэдээс хандив очсон.

 

Өнөөдөр үүнийг төр хийсэн бол төр маш үнэтэй 53 байртай хоцрох байсан. Эрсдэлийг нь хувийн хэвшилд үүрүүлсэн учраас амжилттай хэрэгжсэн. Энэ төслөөс Хөгжлийн банк хохирол амсаагүй. 

 

АСЕМ-ийн хөрөнгийн эх үүсвэр

 

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
2023-03-14
зочин:
Б.Энхбаяр хэн билээ.Зүгээр л МАНын ТӨЛГӨН КОММУНИСТ шүү дээ.Хуулийн дагуу хийгддэг ажлыг сонсгол нэрээр энд тэндээс ГЭРЧЭЭР ДУУДААД ЯЛТАНТАЙ ХАРЬЦАЖ БАЙГАА ЮМ ШИГ их аяглах боллоо.Энэ бол шүүхээр гэм бурууг нь тогтоогүй байхад хүний нэр хүндэд халдах КОММУНИСТ ажиллагаа гэж үзэж байна.Чойбалсан ӨЧИГГҮЙ ял өгч бууддаг ажиллагаатай тун төстэй юм.
2023-03-14
ЗОЧИН:
АДГИЙН ӨЛӨН ХУЛГАЙЧ БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
2023-03-14
зочин:
Б.Энхбаяр хэн билээ.Зүгээр л МАНын ТӨЛГӨН КОММУНИСТ шүү дээ.Хуулийн дагуу хийгддэг ажлыг сонсгол нэрээр энд тэндээс ГЭРЧЭЭР ДУУДААД ЯЛТАНТАЙ ХАРЬЦАЖ БАЙГАА ЮМ ШИГ их аяглах боллоо.Энэ бол шүүхээр гэм бурууг нь тогтоогүй байхад хүний нэр хүндэд халдах КОММУНИСТ ажиллагаа гэж үзэж байна.Чойбалсан ӨЧИГГҮЙ ял өгч бууддаг ажиллагаатай тун төстэй юм.
Элбэгдорж яагаад шоронд орохгүй яваад бна аа их зальтай хулгайч да их юм идсэн ш дээ
2023-03-13
ЗОЧИН:
АДГИЙН ӨЛӨН ХУЛГАЙЧ БОЛ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
zochin:
Elbegdorj myy xulgaich unexeer olon zelmuun gar dureegyi xulgai alga buzar amytan
2023-03-13
зочин:
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД МАНАЙ МОНГОЛД УЧИРСАН БУЗАР ХОРТ ХАВДАР ТУЙЛЫН ШУНАЛТ БУЗАР ЭТГЭЭД ШҮҮ
2023-03-13
irgen:
enhbayar sain ajillaj baigaa.amjilt
2023-03-13
зочин:
ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД МАНАЙ МОНГОЛД УЧИРСАН БУЗАР ХОРТ ХАВДАР ТУЙЛЫН ШУНАЛТ БУЗАР ЭТГЭЭД ШҮҮ
Хүн ер нь хэт попроод ирэхээрээ л биш болдог. Аюур хэн билээ, нэг шударга гар юу болж бна
2023-03-13
попорт:
энхбаяр хог хий попороод сонгуулийн шоу хийгээд.
2023-03-13
зочин:
Би БЗД-ийн 43-р хорооны /хуучин 25-р хороо/ иргэн байна, УИХ-ын гишүүн Энхбаяр маш сайн ажиллаж байгаа, сонгогч бидний итгэлийг алдаагүй шударга гишүүн гэж бодож байна. Ирэх сонгуульд дахин сонгоноооооо
2023-03-13
зочин:
Энхбаяр гэж худлаа хулхины сда дахиж их хуралд сууна гэж саналтгүй шүү чи
2023-03-13