Ши Жинпинь: БНХАУ Тайваньтай нэгдэх явцаа урагшлуулна
2023-03-13

Гуравдугаар сарын тавны өдөр нээлтээ хийсэн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн хурлын чуулган даваа гарагт өндөрлөлөө. Чуулганы хаалтын ёслол дээр Ши Жинпинь мэдэгдэл хийхдээ Тайванийн асуудалд гадны улс орнууд хөндлөнгөөс оролцож байгааг БНХАУ эсэргүүцсэн хэвээр байна хэмээн онцолжээ. Мөн Тайваньтай нэгдэх явцыг "эргэлт буцалтгүй урагшлуулах" эрмэлзэлтэй байгаа хэмээн мэдэгдсэнийг Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

"Нэг Хятад" зарчмыг хатуу баримтлах, 1992 оны зөвшилцлийг хатуу мөрдөж, Тайванийн хоолойн хоёр эрэг хоорондын харилцааг энхийн замаар хөгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, "Тайванийн тусгаар тогтнол"-д чиглэгдсэн гадаадын хүчний хөндлөнгөөс оролцох, салан тусгаарлах үйл ажиллагааг шийдэмгий сөрөн зогсох шаардлагатай" хэмээн Ши Жинпинь мэдэгджээ.

 

Энд дуулгахад, БНХАУ Хятадыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг. Өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын Конгрессын тэргүүн Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар Хятад, Тайвань, АНУ-ын харилцаа хурцадсан юм. Үүний дараа, 2022 оны 11 дүгээр сард Ши Жинпинь АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Тайванийн асуудал нь БНХАУ-ын хувьд "улаан шугам" хэмээн анхааруулж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Юу ч гээд бгаа юм.Тайван бол БНХАУ-ынх мөн гээд 76 дээр ерөнхийлэгч тунхаглаад бгаа.
2023-03-14
Zochin:
БНХАУ Хятадыг өөрийн нутаг дэвсгэр гэж үздэг ???
2023-03-14
зочин:
Юу ч гээд бгаа юм.Тайван бол БНХАУ-ынх мөн гээд 76 дээр ерөнхийлэгч тунхаглаад бгаа.