Оскар хүртсэн анхны ази эмэгтэй Мишель Йео: Хэзээ ч бүү бууж өг
2023-03-13

Лос-Анжелес хотод болж өнгөрсөн 95 дахь удаагийн Оскарын наадмаас өдгөө 60 настай Мишель Йео "Everything Everywhere All at Once"  кинод бүтээсэн дүрээрээ "Шилдэг эмэгтэй дүр" нэр төрөлд ялагч болсон юм. Хятад гаралтай Малайзийн жүжигчин тэрбээр ийнхүү Оскар хүртсэнээр энэ шагнал үүссэнээс хойших 95 жилийн түүхэнд Оскар гардсан анхны ази эмэгтэй боллоо. 

 

"Над шиг харагддаг бүх хөвгүүн, охинд хандаж хэлье. Энэ шагнал та бүхэнд мөрөөдөл биелдэг гэдгийг баталгаа, боломжийн дохио болог. Эмэгтэйчүүд ээ, зорилгодоо хүрч чадахааргүй насан дээрээ байна гэж хэн ч та нарт хэлэх эрхгүй. Битгий бууж өг " хэмээн Йео тайзнаа шагнал гардан авахдаа хэлсэн бөгөөд ялалтаа 84 настай ээждээ зориулж байгаагаа онцолжээ. Түүнд Оскарын шагналыг Холли Берри гардуулсан бөгөөд тэрбээр мөн Оскар хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй жүжигчин болж байв.

 

Мишель Йео гол дүрийг нь бүтээсэн "Everything Everywhere All at Once" кинонд АНУ -д ирсэн цагаачдын гэр бүлийн түүхийг харуулдаг аж. Энэ гэр бүлийнхний амьдралд олон бүтэлгүйтэл гарах ч зэрэгцээ ертөнцөд аялах болмож гарснаар тэдний амьдрал өөрчлөгддөг гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Билгээ:
Мишель Йео эмэгтэй гол дүрээр оскар авсан анхны ази жүжигчин. 1958 онд японы жүжигчин Умеки Миёси, 2021 онд өмнөд солонгосын жүжигчин Юн Ё Жон нар эмэгтэй туслах дүр номинацид Оскарын шагнал хүртсэн. Мишель Йео оскар авсан 3 дах ази эмэгтэй болж байна.
2023-03-13