Германд нисэхийн салбарынхан ажил хаясны улмаас 200 нислэг цуцлагджээ
2023-03-14

Даваа гарагт нисэхийн салбарынхны ээлжит ажил хаялтын улмаас Германы хэд хэдэн нисэх буудлын үйл ажиллагаа доголдож, нислэгүүд цуцлагдсан талаар Евроньюс мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, агаарын тээврийн салбарынхан цалин нэмэхийг шаардан 24 цагийн ажил хаялт зарласны улмаас Берлин хотод 200 нислэг цуцлагдсан байна. Харин Хамбургийн нисэх буудал товлогдсон 123 нислэг, 50 чиглэлийн нислэгийг цуцалжээ. 

 

Нисэх буудлуудын ажилтнуудын ажил хаялт Германы холбооны болон орон нутгийн захиргааны ажилтнуудын цалингийн тухай хүндхэн хэлэлцээ өрнөж байгаа үед болсон юм. Үйлдвэрчний эвлэлүүд ажилтнуудын цалинг 10-аас дээш хувиар нэмэхийг шаардаж байгаа бол ажил олгогчид цалинг таван хувиар л нэмж, нэг удаад ажилтан тус бүрт 2500 еврогийн тэтгэмж олгохыг санал болгож байгаа аж. Харин үйлдвэрчний эвлэлүүд энэ саналаас татгалзсан бөгөөд гуравдугаар сарын 27-ны өдөр дахин ажил хаяхаар болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин