БНХАУ-ыг зорих монголчуудын анхааралд
2023-03-14

Иргэд харилцан зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөхөөр 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас БНХАУ руу шууд нислэгээр зорчих иргэдээс РCR шинжилгээний хариу шаардахгүй боллоо. Харин иргэд түргэвчилсэн шинжилгээ (хамрын салст болон шүлсний түргэвчилсэн тест багтана) хийлгэсэн байх шаардлагатай юм.

 

 

Мөн БНХАУ-д зорчих иргэд тус улсын хилээр нэвтрэхийн өмнө "БНХАУ-ын хилээр нэвтрэх эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг бөглөсөн байх шаардлагатай тул уг мэдүүлгийг онгоцонд суухаасаа өмнө wechat-аар QR код уншуулан эсвэл https://htdecl.chinaport.gov.cn хаягаар орж, бөглөхийг зөвлөж байна.

 

Ингэснээр Хятад улсын хилээр нэвтрэхэд үүсч болзошгүй хүндрэлээс сэргийлж, таны цагийг хэмнэх юм.

Shuud.mn
Сонин хачин
ард:
өмхиии хужаагууд
2023-03-14
Haha:
Shaa shaa hujaa nar tiim nehehgui bga shd manaihan 5 tsaas hiichih geed l
2023-03-14