АТГ-аас Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргалаа
2023-03-14

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс нүүрсний хэргийн талаар өнөөдөр /2023.03.14/ мэдээлэл хийлээ.

 

 

АТГ-аас УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, А.Адъяасүрэн, Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татан, шалгаж буй. Гэвч зарим гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байгаа аж. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлж байгаагаа АТГ-аас мэдээллээ.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хувьд гишүүнээс татгалзах хүсэлтээ өгөөд буй учраас АТГ-аас бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргаагүй байна. Ж.Мөнхбат 2022 оны ХОМ-ээ мэдүүлээгүй аж.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад бусад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсвэл тухай бүрт нь саналаа гаргана гэв.

 

Б.Хэрлэн

Shuud.mn
Сонин хачин
Gobi Altai:
Раднаасэдийн тойргийг булаан авсан Зорисон зорилгоо намын гёнсёк биёлүүлсээн Одоо тайван байгаа шүү Амарбаясгалан Ариунзаяа 2 т баяр хүргэе ёё
2023-03-15
Бат-Эрдэнэ бизнесмен
2023-03-14
РАДНААСЭД ЯАСАН БЭЭЭЭЭ??????? ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮРЭЛСҮХ Х.БАТТУЛГА НАР 1.0 ТЭРБУМ ДОЛЛАРЫН САНХҮҮЖИЛТИЙГ ХЭРХЭН ЯАЖ МӨСӨН ЧИХЭР ДОЛООЛГОЖ АРД ТҮМНЭЭС УРВАСНЫГ НЬ ЯРИУЛАА???????? ХҮРЭЛСҮХ ЯАГААД ЭЛБЭГДОРЖИЙН ХӨЛ ГАР ГОЗОЛЗУУЛАХГҮЙ, ШОРОНД СУУЛГАЖ ЧАДАХГҮЙ БАЙГААГИЙН БОДИТ ТОМ ЖИШЭЭ ЕРӨӨСӨӨ Л ЭНЭ. СҮҮЛД ӨӨРӨӨ ХӨЛ ГАРАА ГОЗОЛЗУУЛУУЛНА ГЭЭД ИДНЭ ГЭДГЭЭ МЭДЭРЧИХСЭН.....ХҮРЭЛСҮХ АРД ТҮМНИЙ ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ??? АРД ТҮМНИЙ ХУЛГАЙЧ УУ????
2023-03-14
Б.ЭНХ-АМГАЛАН, АДЬЯАСҮРЭН, АНАНДБУЗАР НАР ЯАВ АА??????
2023-03-14